Нийслэлд хийгдэж буй зам засварын ажлын хүрээнд Баруун дөрвөн замын уулзвар хэсгийн хучилтыг шинэчлэх ажил дуусчээ.
Долдугаар сарын 23-ны 00:00 цагт эхэлсэн дээрх зам засварын ажил дуусч, маргааш буюу долдугаар сарын 26-ны 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээхээр болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Уулзварын хөдөлгөөнийг нээх хүртэл иргэд, жолооч нарыг бусад замаар зорчихыг зөвлөж байна.