x

Д.Дашпүрэв: Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхад коммунизмыг татан буулгаагүй нь "алтан хараацай"-нуудын алдаа

УИХ-ын гишүүн асан, философийн шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.

Д.Дашпүрэв: Зовлон гэдэг философийн утгаараа эрх чөлөөгүй хүний хувьд л  холбогдох асуудал-Та сайхан зусаж байна уу. Улсын баяр наадам өнжсөн ч энэ амралтын өдрүүдийг яаж өнгөрүүлэв дээ?

-Манай гэр бүл Улаанбаатар хотдоо зусч байна. Ковидын улмаас хөдөө орон нутгаар явахад хүндрэлтэй болсон. Наадмын амралтын өдрүүдэд хөдөөг чиглэсэн хөл хөдөлгөөн их байлаа. Монголчууд жаахан сүргийн сэтгэл зүйтэй учраас бөөнөөрөө хөдөө явчихна лээ. Тэр хүмүүсийг хотдоо ирэхээр нь хөдөөгүүр аялах санаатай байна даа.

-Ковидын нөхцөл байдал үнэхээр амарүй байна. Төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ямар бодолтой байна вэ?

-Засаг төрийн эрх барьж байгаа улсууд өөрсдөө хэлэлцээд зөв гэсэн шийдвэрээ гаргаж байх шиг байна. Хөндлөнгөөс иргэн хүний хувьд харахад өнгөрсөн оноос хойш их хүндхэн сарууд өнгөрлөө дөө. Сонгуулийн, улс төрийн хурц үе байлаа. Мэдээж төрийн эрх барьж байгаа хүмүүс улс төрийн эрх ашгаа бодож л арга хэмжээ авдаг болохоор яалтай билээ. Ерөнхийдөө Засгийн газарт олон нийт тийм ч сэтгэл дүүрэн биш байгаа. Бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа саатлаа. Дандаа халамжийн байдлаар явж байна. Энэ байдал удаан үргэлжлэхэд хэцүү. Зүүний үзэл бодол гэдэг чинь л энэ шүү дээ. Коммунистууд өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж байна. Ард түмэн тэднийг бүрэн хэмжээгээр нь дэмжиж сонгосон болохоор яалтай. Коммунистууд ч сонгуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар зохион байгуулчихсан.

-Нийгэм судалдаг эрдэмтэн хүний хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар та хэрхэн харж байна вэ?

-Ардчилсан хувьсгал болоод 30-аад жилийн нүүр үзэж байна. Энэ он жилүүд их түүхийн хувьд богино боловч улс төрийн үйл явдлын хувьд их цаг хугацаа. Жишээлбэл, 1921 онд Ардын хувьсгал болсноос хойш 30 жил өнгөрөхөд их зүйл болсон.

Монголд асар их хэлмэгдүүлэлт явагдаж, нийгмийн байгуулалтыг өөрчилсөн. Хуучин нийгмийн зарим бүлгүүдийг устгасан. 700 гаруй сүм хийдүүдийг газартай тэгшилсэн. Хувьсгал хийлгэсэн орныхоо эрх ашгийн үүднээс их юм хийсэн 30 жил байв. Ингээд 1951 он гэхэд нэлээд Х.Чойбалсан өөд болоод Ю.Цэдэнбалын үе эхлээд явлаа шүү дээ. Эндээс харахад 30 жил гэдэг бол XX болон XXI зуунд жинтэй үр дагавар авчирчээ гэдэг нь түүхээс харагдаж байна. Гэхдээ Ардчилсан хувьсгалын 30 жил өмнөх коммунист хувьсгалтай адилгүй. Улс төрийн хэлмэгдүүлэлт, ялангуяа алан хядлага явуулаагүй. Харин ч үндэснийхээ соёл уламжлалыг устгаагүй, шашин сүм хийдийн асуудал либералний явж ирлээ. Улс төрийн тэмцэл ч их байсан. Ардчилсан хүчин, ардчилсан намын гаргасан зарим алдаан дээр эсрэг улс төрийн хүчин айхавтар хорлонтой, хоржоонтой тоглолт хийж, улс төрийн нөхцөл байдал эвгүй тал руугаа өөрчлөгдөж байна.

-Энэ янзаараа явбал ямар ирээдүй хүлээж байгаа бол?

-Бодит байдлаас үзэхэд хуучинсаг бодлоготой улс төрийн үзэлтэй хүмүүс их өнгийж ирж байна даа. Манайх уг нь улс төрийн гадаад бодлогын хувьд төвийг сахисан,янз бүрийн нийгмийн байгуулалтай улс оронтой тэгш харилцаад ямар нэг эвсэл холбоонд орохгүй гэсэн хуулийн томьёоллуудтай шүү дээ. Тэр нь цаашдаа хэр зэрэг хэрэгжих нь үү гэдэг дээр зарим асуудал гарч эхэлж байх шиг байна. Энэ бол тун их осолтой анхаарууштай зүйл л дээ.

Урд хөрш маань коммунист дэглэмтэй орон. Энэ дэглэмээ чангаруулж байна. Хойд орон капиталист маягийн дэглэмтэй. Өөрөөр хэлбэл, дарангуйлагч төртэй. Ийм хоёр орны дунд байгаа Монгол Улс нэлээд чөлөөтэй ардчилсан орон шүү дээ. Улс төрийн хүчнүүд чөлөөтэй эрх тэгш өрсөлдөөд ард түмэн ч сонголтоо хийгээд яваад болж ирсэн. Гэтэл коммунист угшилтай намууд удаан байхаараа онцгүй байдгийг нийгмийн туршлага харуулж байна.

-Гэтэл манай коммунист угшилтай нам төрийн эрхийг бүхэлд нь авч эрх мэдлээ улам бэхжүүлж байгаагаа ил далд өчнөөн л зарлах юм?

-Зүүн Европын бүх орнууд коммунист намуудаа татан буулгаж байгаад шинээр байгуулцгаасан. Коммунист нам нь коммунист намаа байгуулж болно. Гэхдээ коммунист харгислал явуулахгүй тийм намыг байгуулах хэрэгтэй гэсэн. Гэтэл манай улс төрийн хүчнүүд монгол ухаан л гаргасан юм байлгүй, зуун жил болж байгаа коммунист угшилтай намаа тараагаагүй. Хариу нь 30 жилийн дараа ирж л байна даа.

Нэг намын тогтолцоо яваад байна. 100 жилийн түүхтэй энэ нам 70 жилд нь дангаараа ноёрхож байсан. Хуучин системээ сэргээгээд Хятадын туршлагыг сайн судалдаг юм шиг байна. Өөрийгөө дагасан жижиг намуудыг байгуулдаг юм байна. Хятад олон намтай. Барууныханд харуулахад зорьсон юм шиг байгаа юм. Үнэн хэрэгтээ нэг л нам байдаг. Манай ардчилсан нам их зовлон туулж байна. Гэхдээ даваад гарчих байх гэсэн өөдрөг сэтгэлгээгээр харж байна даа.

-АН дотроо хагаралтай байна. Энд үзэл бодлын ялгарлаар талцаад байх шиг?

-Уг нь тэгж ялгарвал сайн л даа. Яагаад гэвэл 2000 онд одоогийн энэ АН нэрээр дөрвөн нам нэгдсэн. Тэр дотор зүүний үзэл бодолтой намууд байсан. Бүгдээрээ барууны чиг баримжаатай нам болох байх гэтэл гэдсэндээ хөлөө жийлцсээр байгаад өрсөлдөгч улс төрийнхөө хүчинд ашиглагдаад дуусч байна. Барууны үзэл бодолтой нам нь нэг талдаа гараад, зүүний талыг баримтлагч нь тусдаа гараад явбал сайн. Гэтэл тамга тэмдэг дээрээ бөөн юм болоод л байх шиг байна.

-Дээд шүүх хэн, хэнийг нь бүртгэхээс татгалзаад байгаа шүү дээ. Хоорондоо эвлэрээд ир гэдэг...

-Өнөөдөр хэн төр барьж байгаа билээ. Дээд шүүх тэдний талд л үйлчилнэ. Шүүх биеэ даасан байх ёстой гэдэг боловч үнэн хэрэгтээ янз бүрийн сувгаар улс төрийн өндөрлөгүүд нөлөөлдөг шүү дээ. Ямар ч байсан АН-ыг туйлдуулъя гэсэн бодолтой байх шиг байна. АН өөрийгөө аварч чадах байх гээд найдаж байна даа.

-АН-ын лидерүүдээс бүрдсэн Зөвлөхүүдийн танхим байгуулагдсан байна лээ. Та тэдэнд хэр найдаж байна?

-Хуучин барууны чиг баримжаатай талын улсууд зөвлөхүүдийн танхимд харагдаж байна лээ. Ийм хүмүүс зөвлөх юм чинь АН аятайхан зөв голдиролдоо орох байх гэж харж байгаа.

-Шинэ Ерөнхийлөгч ажлаа авангуутаа хилийн чандад суух Элчин сайдын нэр оруулж ирсэн. Нэг дор 25 хүнийг ингэж бөөндсөн нь гадаад талд Монголыг хэрхэн дүгнэхэд хүргэсэн бол?

-Намынхаа үзэл бодлын үүднээс асуудлаа шйдэж байгаа нь мэдээж шүү дээ.Яагаад гэвэл Ерөнхийлөгч Элчин сайдуудыг томилох эрхтэй. Өмнөх хүмүүс нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчийн томилгоо гэж үздэг юм байлгүй дээ. Энэ Ерөнхийлөгч өөрийнх нь тэргүүлж байгаа төрийг төлөөлөх хүмүүсээ Элчин сайдаар явуулж байгаа. Харин гадаад талд Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч ийм бодлого явуулах нь гэсэн баримжаа өгч байгаа л даа. Коммунист угшилтай МАН-аас нэр дэвшиж сонгогдсон, тэр намын дарга байсан хүн цаашдаа Монголыг хэдэн жил удирдах юм, ийм хуучин коммунист маягийн бодлого явуулах юм байна даа гээд бодох биз ээ.

-Манай улс яагаад коммунизмаас татгалзаж болдоггүй юм бэ. Улс төрийн намууд энэ тал дээр ямар алхам хийх ёстой вэ?

-Коммунизм энэ 30 жилд дуусдаггүй юм байна. Тэр тусмаа манайх буруу явсан учраас. Зүүн Европын орнууд эргэж буцалтгүй коммунизмаас татгалзсан шүү дээ. Тэдгээр орнууд коммунист намыг тараагаад шинээр байгуулсан. Манай ардчиллын удирдагчид хувьсгал эхлүүлж байхдаа коммунист намыг тараагаагүй явсан юм. Өөрсдийнх нь алдаа тэр шүү дээ. Одоо хар толгой руугаа шаах хэрэгтэй.Ард түмэн бол ямар ч төрийн дор амьдарчихдаг. Чингисийн үед бөө мөргөлөө шүтээд, дунд зуунд лам нартаа мөргөөд амьдраад л ирсэн. Дараа нь коммунистуудад 70 жил залбираад амьдраад л болсон. Монголчууд төрийг маш сайн ойлгодог ард түмэн.

Дахин хэлэхэд, АН-ын хуучин удирдагчдын хамгийн том алдаа бол дэлхий нийтээр коммунист намыг тарааж байхад цус урсгана гээд эмээсэн. Нам тараахад юу гэж цус урсгах вэ. Хуулиар тараачихад л болох зүйл. Тэр олон орнууд бүгдээрээ тэнэгүүд биш шүү дээ. Алтан хараацайнуудын өөрсдийнх нь алдаа.

-Сөрөг хүчин бодлогын өрсөлдөөн явуулахгүй байна гэсэн шүүмжлэл байнга дагуулдаг. Харин таныхаар сөрөг хүчин ямаршуухан байна?

-Улс төрийн нэгдсэн платформ алга байна шүү дээ. АН-ынхаа платформ дээр барууны орнуудтай хамтын ажиллагааг дэмжсэн улс төрийн бодлого явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, марксизм, коммунизмыг эсэргүүцсэн зүүний нугалаануудыг эсэргүүцсэн улс төрийн тийм бодлогод нэгдвэл улс төрийн хүчтэй сөрөг хүчин болж чадна шүү дээ. Тэрнээс хүн тойрч нэгдээд явахгүй. Үзэл бодлоо тойрч нэгдэх нь зөв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.218.174)
    бат үүл гэж гай тараахгүй гэж зүтгээд ер нь их т1 хүн олон удаа ан намд их гай болсон
    2021 оны 07 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 57 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 1 цаг 5 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 1 цаг 9 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 1 цаг 14 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 1 цаг 47 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 3 цаг 22 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top