x

Хонконгийн аймшигт түймрийн хэрэгт 13 хүнийг сэжиглэн баривчилжээ

Хонконгт 151 хүний ​​аминд хүрсэн гал түймрийн шалтгааныг тогтоох бие даасан хороо байгуулахыг Хятадын засаг захиргааны онцгой бүсийн тэргүүн Жон Ли тушаажээ. 

Өнгөрсөн лхагва гарагт их засвар хийж байсан “Wang Fuk Court” орон сууцны хорооллын найман байрны долоо нь түймэрт өртсөн юм. Мөрдөгчид барилгуудын эргэн тойронд байрлуулсан хамгаалалтын тор нь галд тэсвэртэй байх стандартыг хангаагүй болохыг тогтоожээ.

Барилгын компанийн захирлуудыг оролцуулан нийт 13 хүнийг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Хонконгт сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн түймэр энэ болжээ. Гэхдээ аврах албаныхан цогцсуудыг гаргаж ирсээр байгаа тул амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна.

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Жон Лигийн мэдэгдсэнээр, шинээр байгуулах хороог шүүгч удирдаж, “цогц шинэчлэл” хийх бөгөөд “ирээдүйд ийм эмгэнэлт явдал гарахаас урьдчилан сэргийлэх” тал дээр ажиллах ажээ. Хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс яагаад албан тушаалдаа үлдэх ёстой талаар асуухад, тэрбээр шинэчлэл шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч уг асуултад шууд хариулаагүй байна.

“Тийм ээ, энэ бол эмгэнэлт явдал, том түймэр гарсан. Тийм ээ, бидэнд шинэчлэл хэрэгтэй. Янз бүрийн шатанд алдаа дутагдал гарсныг бид тогтоосон. Тийм учраас бид эдгээр бүх цоорхойг арилгахын тулд нухацтай ажиллах ёстой” гэж тэрбээр хэлжээ. Барилгын дээд тал руу болон байшингуудын хооронд хурдан тархсан галыг баасан гаргийн өглөө буюу дэгдэж эхэлснээс нь хойш 40 цагийн дараа бүрэн унтраажээ. Түймрийг унтраах ажиллагаанд 2000 гаруй гал сөнөөгч оролцсон байна.

Мөн өдөр цагдаа нар нотлох баримт цуглуулахаар барилгуудад нэвтэрч эхэлжээ. Эрх баригчдын мэдээлснээр, мөрдөн байцаалт 3-4 долоо хоног үргэлжилж магадгүй байна. Хамгаалалтын тор болон барилгын гадна талд байрлуулсан бусад шатамхай материалуудаар дамжин түймэр блокуудаар хурдан тархсан гэж албаныхан мэдэгджээ. Түүнчлэн хэд хэдэн оршин суугч гал гарах үед галын дохиолол сонсоогүй гэж мэдүүлсэн байна. Хонконгийн гал түймэртэй тэмцэх алба найман блокийн дохиолол хэвийн ажиллахгүй байгааг тогтоожээ.

“Wang Fuk Court” хороолол нь 1983 онд баригдсан бөгөөд 4600 орчим оршин суугчдад 1984 орон сууц олгосон байжээ. Оршин суугчдын 40 орчим хувь нь 65 настай гэж тооцоолж байна. Зарим нь орон сууцны хорооллыг баригдсанаас нь хойш тэнд амьдарч байгаа юм.

Хонконгийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн хоёр дахь гал түймэр 1948 онд гарсан бөгөөд таван давхар агуулахын нэг давхарт болсон дэлбэрэлтийн улмаас 176 хүн амиа алдсан байна. Харин хамгийн их хохирол амссан нь 1918 онд “Happy Valley” морин тойруулгад гарсан түймрийн улмаас 600 гаруй хүн амиа алдсан явдал юм.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 44 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 56 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 35 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 44 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 53 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 59 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 17 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 37 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 43 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 48 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 53 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 13 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 0 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 44 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top