x

Нийслэлийн төр, захиргааг ухаалаг программ хангамжид шилжүүлэхээр болов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлтэй хамааралтай аппликейшны тоо замаа алдсан байна. Бараг байгууллага бүр дотооддоо болон иргэдэд чиглэсэн ашиглалт багатай аппликейшн хийгээд хөгжүүлэлт хийдэггүй орхидог. Эдгээр аппликейшны хийх зардлыг төсвийн мөнгөнөөс гаргадаг. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг энэ муухай зангаа болих хэрэгтэй. Тиймээс эргэх холбоо сул, цуглуулсан дата бага, хэрэгцээгүй аппликейшныг цөөлнө. Эдгээр аппликейшны дата мэдээлэл нь нэг системд төвлөрдөггүй, ямар ч үр дүнгүй салангид системүүд байдаг. Шалгалт оруулж, давхцалыг нь арилгаж, шаардлагагүйг нь системээс гаргана” гэдгийг хэлж байсан юм.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлага, мэдээлэл технологийн асуудал хариуцсан албан хаагчид, хариуцагч байгууллагын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл технологийн салбарын нөхцөл байдал , цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Уулзалтын эхэнд хиймэл оюун ухаан, түүний хэрэглээний талаар “Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал мэдээлэл өгөв. 2023 онд ChatGPT гарснаас хойш дэлхийн талаас илүү буюу 5 тэрбум хүн ашиглаж байгаа аж. Дэлхийн дахинд бүх компани AI ашиглаж эхэлсэн бөгөөд энэ салбарт улс орнууд уралдаж эхэлсэн. Мөн төрийн байгууллагуудад хиймэл оюун ухаан ашигласнаар урт хугацаандаа хэмнэлт гарна. Хиймэл оюун ухааныг баримт бичиг боловсруулалт, өргөдөл гомдол, харилцагчийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, төсөв, худалдан авалтад ашиглах ашиглах боломжтойг Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал хэлж байв.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн удирдлагын баг төр, захиргааны байгууллагуудын программ хангамж, мэдээлэл технологийн салбарыг шинэ шатанд гаргахыг зорьж байна. Биднийг ажил аваад нийслэлд ирэхэд давсыг портер дээрээс хүрзээр цацдаг байсан. Хугацаатай, төлөвлөлт гаргаж ажилласны үр дүнд нийтийн тээврийн салбар болон хот нийтийн аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийлээ. Удахгүй бид халтиргаа гулгаанд давс хэрэглэхээ болихыг зорьж байна. Нисэх онгоцны буудлын нисэж, буух зурвас дээр цацдаг бодисыг хэрэглэж эхэлсэн. Байгаль орчинд төдийгүй бидний гутал, автомашины дугуйнд сөрөг нөлөөгүй, хүйтэнд хайлах чадвар өндөртэй. Тэгвэл цаашид нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ. Ингэхдээ хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Мөн НЗДТГ-ын 2026 оны төлөвлөгөөнд уг ажлыг тусгаж, шаардлагатай төсвийг төсөвт суулгана. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд мэдээлэл технологийн салбарт бодлогын баримт бичигтэй болж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж эхэлнэ. Ингэснээр нэг шат ахиж, Улаанбаатар хотын дата мэдээллийг нэг дор нэгтгэх боломжтой болно” гэдгийг хэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top