x

AI салбарт шинэчлэл хийж “Apple” компани хиймэл оюун хариуцсан шинэ даргыг томилжээ

Америкийн “Apple” компанийн хиймэл оюун ухаан хариуцсан хэлтсийн дарга Жон Жаннандреа албан тушаалаасаа бууж байгааг тус компани даваа гарагт зарлажээ. 

Машин сургалт болон хиймэл оюун ухааны стратегийг долоон жилийн турш хариуцан удирдсан Ж.Жаннандреа 2026 оны хавар тэтгэвэрт гарна гэж “Apple” компанийн мэдэгдэлд дурдсан байна. Ж.Жаннандреа үлдсэн хугацаандаа тус компанид зөвлөхөөр ажиллах ажээ.

Түүний халааг “Apple” компанид хиймэл оюун ухаан хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Амар Субраманяа авна гэж тус компани мэдэгдсэн байна. А.Субраманяа хамгийн сүүлд “Microsoft” компанийн хиймэл оюун ухаан хариуцсан дэд ерөнхийлөгчөөр богино хугацаанд ажиллаж байсан юм. Түүнээс өмнө тэрбээр “Google”-д 16 жил ажилласан бөгөөд “Gemini” дижитал туслахын инженерийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

“Apple” компани нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэхдээ өрсөлдөгчидтэйгээ хөл нийлүүлэн алхаж чадаагүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тодруулбал, хэрэглэгчдийн дунд алдартай “iPhone” гар утас зэрэг төхөөрөмжүүддээ хиймэл оюун ухаанд суурилсан функцуудыг хөгжүүлэхдээ өрсөлдөгчдөөсөө хол хоцорч байна гэж шүүмжлэгчид үзэж байна.

Энэ оны эхээр “Apple” компани илүү хүчин чадал бүхий “Siri” дижитал туслахыг гаргахаа 2026 он хүртэл хойшлуулсан юм. Харин “Google”, “Microsoft”, “OpenAI” болон бусад технологийн өрсөлдөгч компаниуд хиймэл оюуны технологийн салбарт тэргүүлэхийн төлөө сайжруулсан хиймэл оюун ухааны загвар, функцуудаа тогтмол гаргасаар байгаа ажээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 18 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 23 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 27 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 34 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 37 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 41 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 45 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 48 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 5 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 19 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 23 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 26 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 45 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 52 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 54 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top