x

Японы 2025 оны онцлох үгээр Т.Санаэгийн “ажилла” уриа тодорлоо

Ерөнхий сайд Такаичи Санаэгийн “ажилла, ажилла, ажилла, ажилла, ажилла” гэсэн уриа болон “эмэгтэй ерөнхий сайд” гэсэн үг нь Японд 2025 онд моодонд орсон онцлох үгсээр тодорчээ.

Энэхүү шагналыг тухайн жилийн чиг хандлагыг хамгийн сайн илэрхийлсэн, олон нийтийн анхаарлыг татсан мэдээ, мэдэгдлээс авсан үг хэллэгт олгодог. Нийт 30 үгээс шалгарсан шилдэг 10 үгийг даваа гарагт зарласан байна.  

Т.Санаэ Либерал ардчилсан намын намын даргаар сонгогдсоныхоо дараа 10 дугаар сард парламентын хоёр танхимын эрх баригч намын хууль тогтоогчдод хандан үг хэлэхдээ шаргуу ажиллахыг уриалжээ. Дараа нь тэрбээр Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болсон юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Т.Санаэ өөрийнх нь хэлсэн үг дэмжлэг, шүүмжлэлийн аль алийг нь дагуулсныг тэмдэглээд, ажил, амьдралын тэнцвэрийн асуудлаарх чухал цаг үе ирээд буйтай давхацсаныг дурджээ. Гэхдээ тэрбээр энэхүү үгийг төрийн үйл хэргийг хариуцаж буй хүний ​​хувьд Японы ард түмний төлөө шаргуу хөдөлмөрлөн хувь нэмрээ оруулах зорилгоор хэлсэн гэдгээ онцолсон байна. Ингэхдээ шагнал хүртсэн үгээ давтан хэлжээ. Т.Санаэ мөн хүмүүст хэт их ажиллах, уртасгасан цагаар ажиллахыг уриалах бодолгүй байснаа нэмж хэлсэн байна.

“Японы ард түмэнд хүчтэй эдийн засаг, аюулгүй байдал болон дипломат харилцаа, түүнчлэн үр өгөөжтэй амьжиргаагаар дамжуулан итгэл найдвар төрүүлэх ирээдүйг бий болгохын тулд миний бие чадах бүхнээ хийх болно” гэж тэрбээр хэлжээ. Шилдэг 10-т багтсан бусад үг хэллэгийн дунд АНУ-ын засаг захиргаанаас дэлхийн улс орнуудад ногдуулсан татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотой “Трампын тариф” гэх үг багтсан байна.

Мөн иргэд худалдан авахын тулд дараалалд зогсож байсан засгийн газрын нөөцийн будаа болох кококомай, 2025 онд Осака хотод болсон Дэлхийн экспогийн албан ёсны бэлгэдэл болох Мякумяку зэрэг оржээ. Түүнчлэн Японд баавгайнууд суурьшлын бүсэд үзэгдэх нь нэмэгдсэнээс үүдэн хүмүүс амиа алдаж, гэмтэж бэртэж байгааг илэрхийлсэн баавгайн дайралттай холбоотой үг мөн жагсаалтад багтсан байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 23 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 28 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 32 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 39 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 41 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 46 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 50 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 53 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 10 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 24 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 28 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 31 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 44 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 50 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 52 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 57 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 59 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top