x

Д.Сумъяабазар: Архивын хадгалалт, хамгаалалтад онцгой анхаарна

Хотын дарга Д.Сумъяабазар энэ сарын 9-ны өдөр Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус байгууллага нь 94 жилийн түүхтэй бөгөөд Монголын түүхийн баримтуудыг хадгалах, олон нийтэд хүргэх, судалгааны эргэлтэд оруулах үндсэн чиг үүрэгтэй.

Архивын ерөнхий газрын удирдлагууд энэ үеэр Хотын даргад хоёр зүйлийг уламжилсан. Тодруулбал, Буянт-Ухаагийн тойргоос хурдны зам хүртэлх буюу архивчдын гудамжны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Мөн Нийслэлийн архивын газрын барилга баригдаж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орно. Барилгын төсөв зогссон тул үүнийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хот төдийгүй улс орны хувьд архивын хадгалалт, хамгаалалт гэдэг туйлын чухал. Архивын баримт гэдэг бол бидний үнэт зүйл, өв соёл. Бид хаана амьдарч байсан, хаашаа явж байсан, цаашид хаашаа явах, бид хэн байсан бэ гэдгийг тодорхойлох хамгийн чухал зүйл бол архив. Нийслэл Улаанбаатар хотын удирдлагын зүгээс архивын барилгыг стандартын дагуу барьж байгуулахад анхаарна.

Түүхээ үнэн зөвөөр нь хадгалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үүргийг Архивын ерөнхий газар хүлээж байгаа. Тиймээс үе үеийн архивч нартаа талархал илэрхийлье. Архивын хадгалалт, хамгаалалтад Нийслэлийн Засаг даргын хувьд онцгой анхаарч, хөрөнгө, санхүү болон бусад зүйл дээр дэмжиж ажиллана” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 19 цаг 56 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 5 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 27 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 32 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 21 цаг 59 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 19 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top