x

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 23 хувиар багасжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 5 сард 9369 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2796 (23 хувь)-гаар багаслаа.


Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2494 (34.3 хувь), хулгай 2011 (59.1 хувь), мал хулгайлах 336 (49.3 хувь), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 207 (6.7 хувь), дээрэм 135 (54.7 хувь), хүрээлэн байгаа орчны эсрэг 117 (32.1 хувь)- аар, хөрөнгө завших гэмт хэрэг 115 (43.1 хувь)-аар багассан нь нөлөөлжээ.


Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 203 (2.4 дахин)-аар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Өнгөрсөн 5 дугаар сард гэхэд 1706 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 638 (27.2 хувь)-аар багасахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 510 (38.1 хувь), залилах хэрэг 264 (38.7 хувь), хулгайлах хэрэг 149 (37.9 хувь)-өөр багассан нь нөлөөлжээ.

Түүнчлэн, 16, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 5 сард 44 болж, өмнөх оны мөн үеийнхээс 13 (22.8 хувь)-аар багаслаа. Харин энэ оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 3 (27.3 хувь)-аар цөөрчээ.


Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 оны эхний 5 сард 74 тэрбум, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 21.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирол 2.9 (3.8 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, харин нөхөн төлүүлсэн хохирол 5.2 (32.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.


Гэмт хэргийн улмаас хохирсон хүн дээрх хугацаанд 8.9 мянга болж, 391 (4.4 хувь) нь 18 хүртэлх насны хүүхэд, 4066 (45.5 хувь) нь эмэгтэйчүүд байв. Мөн хугацаанд 2998 хүн гэмтэж, 257 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 270 (8.3 хувь)- аар, нас барсан хүн 68 (20.9 хувь)-аар багасжээ.


Гэмт хэргийн улмаас энэ оны эхний 5 сард хохирсон 8929 хүний 56 (0.6 хувь) нь 7 хүртэлх насных, 335 (3.8 хувь) нь 8-17 насных, 2363 (26.5 хувь) нь 18-29 насных, 2959 (33.1 хувь) нь 30-39 насных, 1901 (21.3 хувь) нь 40-49 насных, 1315 (14.7 хувь) нь 50 болон түүнээс дээш насныхан аж.


Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо мөн хугацаанд 6043 болж, өмнөх оны мөн үеийнхээс 547 (8.3 хувь)-гоор багаслаа. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 245 (4.1 хувь) нь 18 хүртэлх насных, 1027 (17 хувь) нь эмэгтэйчүүд аж. Дээрх 6043 яллагдагчийн 73 (1.2 хувь) нь 14-15 насных, 172 (2.8 хувь) нь 16-17 насных, 2351 (38.9 хувь) нь 18-29 насных, 1786 (29.6 хувь) нь 30-39 насных, 1192 (19.7 хувь) нь 40-49 насных, 469 (7.8 хувь) нь 50 ба түүнээс дээш насных байв. Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сард 28.5 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.7 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүн 14.8 (34.2 хувь) мянгаар, баривчлагдсан хүн 1200 (17.3 хувь)-гаар багассан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 54 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 3 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 12 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 32 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 33 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 38 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 5 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 25 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top