x

Л.Энх-Амгалан: 2012-2019 онд 789 сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сольсон байна

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү хуульд өөрчлөлт орсноор төрийн өмчит боловсролын байгууллагын удирдлагыг томилгоог цэгцлэх юм.

Энэ талаар Боловсролын сайд А.Энх-Амгалан:
Цэцэрлэг сургуулийг улс төрчид удирдана гэдэг байж болохгүй зүйл. Үүний хор хохирлыг бид олон жил амсаж ирсэн. Удирдлага нь зөвхөн мэргэжлийн хүн байх ёстой. 2012-2019 онд 789 сургууль, цэцэрлэгийг захирал, эрхлэгчид солигдсон байна. Их дээд сургууль төгсөөд л сумандаа очоод шууд цэцэрлэг, сургуулийн удирдлага болох үзэгдэл ч байна. Худалдан авалт, томилгоог зөвхөн цэцэрлэг, сургуулийн захирал өөрийн үзэмжээр хийдэг. Тиймээс улс төрчдийн савраас боловсролын байгууллагын удирдлагын тогтолцоог аврах цаг ирсэн. Орон нутгийн сонгуулийн дараа цэцэрлэг, сургуулийн удирдлага солигддог байдлыг хална. Олон жил ажилласан удирдлага тэтгэвэртээ гарахгүй хүлээж байгаад хүүхдүүдээ өөрийнхөө албан тушаалд тавьдаг үзэгдэл ч байна. Тиймээс УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байна.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Өнгөрсөн Баасан гарагт Архангай аймгийн нэг суманд Засаг дарга нь хоёр сургуулийн захирал, нэг цэцэрлэгийн эрхлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь өөр хүн томилсон гэх мэдээлэл ирсэн. Тэгэхээр нэг сумаар хязгаарлагдахгүй Монгол Улсын 21 аймаг 330 суманд ийм нийтлэг дүр төрх бий. Бид үүнийг таслан зогсоох ёстой. Хэрэв чанартай боловсролыг хүсэж л байгаа бол тэдгээр албан хаагчид, төрийн албыг тогтвортой, улс төрөөс ангид байлгах шаардлагатай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 1 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 11 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 31 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 32 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 37 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 4 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 24 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top