x

АН: Хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нартай тооцож байгаатай бид эвлэрэхгүй!

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "АН-ын бБүлгийн хурлаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, цар тахлын нөхцөл байдал, монгол улсад өнөөдөр болж буй асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн хууль эрх зүйд өөрчлөлт оруулах гэж байгаа нь зөв гэж үзэж байна. Түгжрэл, агаар орчин, эрх зүйн нөхцөл байдлыг харгалзан уг хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрт, 620 гаруй хүн цар тахлын улмаас нас бараад баына. Манай улсад Монгол хүний амь нас, эрүүл мэнд үнэ цэнэгүй болжээ. Харин бусад юмны үнэ тэнгэрт хадсан байна. Цар тахлын хуулийг сунгахын өмнө тайлангаа тавиач гэдэг хүсэлт тавьсан боловч хүч төрөн баталлаа. Үндсэн хууль дахь иргэний эрүүл мэнд төрийн хамгаалалтад байна гэсэн зүйл заалт зөрчигдсөөр байна. Нэг иргэн эмнэлгийн тусламж чадалгүй нас барсан харамсалтай тохиолдол гараад байна. 

Хэдхэн сарын өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг таавчигтайгаа эмнэлгээс гарсаны төлөө Засгийн газар бүрэн огцорч байсан. Монгол Улсын иргэн өөрийгөө шатаах хүртэл нөхцөл байдал үүсэж байсан. Ийм байж болох уу? Нөхөд өө! 

Хариуцлагагүй нөхцөл байдалтай иргэд эвлэрэхгүй, туйлдаа хүрдэг, үгээ хэлэхээр тэднийг буруутгадаг. Нийслэлийн эрүүл мэндийн газар тухайн нас барсан хүнийг ялгаварлан гадуурхаж ярьж байна. Ийм байж болохгүй. 

Иймээс Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурлаа. Үндсэн хуульд зааснаар нийт 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газар огцрох асуудлыг ярьж эхэлдэг. Хариуцлагыг 30 хоногийн дараа тооцъё гэж байна. Бид эвлэрэхгүй. Гэмт хэрэг шахуу зүйлийн хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нартай тооцож байгаатай бид эвлэрэхгүй. Монгол дайн байлдаантай үед ч ингэж олноороо нас барж байгаагүй. Ард түмний гарт Төрийн эрх байдаг" гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох ёстой. Таван удаагийн хөл хориогоор аж ахуйн нэгжүүдийг цөхрүүллээ. Засгийн газар цар тахалд ялагдлаа. Олон их наяд төгрөгийг зарцуулсан.

Хүмүүсийн зовлонгоор олон дарга, сайд нарыг тавилаа. Чанартай вакцин оруулж ирэхийг бид анх шаардсан ч тэд иргэдийн эрх ашгийг 5.1 их наяд төгрөг зарцуулж золиосолсон" гэв. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Байдал хүнд болж, хүний эрхийн асуудал хэцүүдлээ. Нас барсан хүмүүст зул асаах гэж ирсэн залуучуудыг хүний эрхийг зөрчиж хөөж туулаа. Сая нэг залуу эмнэлгийн гадаа нас барахад тухайн хүний нууцад хамаарах олон зүйлийг ярьсан. Цар тахлын үед хүний эрхийн зөрчил гаргахгүй байх асуудлыг онцгой анхаарах нь чухал байна. Эрх баригчдад мөнгө дутаагүй. 5.1 их наяд, 10 их наядыг үр дүнгүй зарцуулсан гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймээс АН-ын бүлэг Засгийн газрыг огцрохыг шаардаж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.19.24)
    Та нар хийсэн юмгүй бж з.тайван байлгаарай огцорлоо гээд бүр дордоно тйм цаг үё бишээ.АНын хаан
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top