x

Зураг төсөл боловсруулах ажлын чанарыг сайжруулахыг уриалж байна

Нийслэлийн Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилт, зам, замын байгууламж, хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах зэрэг бүх төрлийн  хот байгуулалтын архивын санг бүрдүүлж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулан ажилладаг.

Ингэхдээ Барилгын тухай хуулийн 35.1.3 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”, Мэргэжлийн зөвлөл (комисс)-ийн хурлын гарсан дүгнэлтийн дагуу газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгон барилгажих байршлыг тогтооно.

Мөн тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын боловсруулж ирүүлсэн загвар зургийг зөвшилцөх, батлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.

Хот байгуулалт, хөгжлийн газраас зураг төсөл зохиогчдын ажлын гүйцэтгэлийн чанарыг сайжруулах, идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа норм, дүрэм, стандартыг зөрчсөн, зураг төсөл, зөвлөх үйлчилгээг хангалтгүй үзүүлж, захиалагч, бүтээн байгуулагчдын цаг хугацааг алдагдуулах, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулах зэрэг зөрчлийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Улмаар удаа дараа зөрчил  гаргаж байгаа зураг төслийн байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлж, тусгай зөвшөөрлийн эрхийг сунгахгүй байх, цаашлаад цуцлах асуудлыг эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх юм.

2021 оны хагас жилийн байдлаар нийт 171 загвар зураг ирснээс 68 загвар зургийн ерөнхий шаардлага норм дүрэм, стандарт хангаагүй тул буцаан засварлуулснаар 103 загвар зураг зөвшилцөж батлагдсан байна. Үүнээс судалгаа, үндэслэл гүйцэтгэл сайтай үлгэр жишээ зураг төсөл гүйцэтгэдэг аж ахуйн нэгж,  байгууллага, архитекторуудыг танилцуулъя.

  • “Некстстеп инженеринг” ХХК

  • “Пума интернешнл” ХХК

  • “ЭМ ЭС ЭЛ” ХХК Архитектор Г.Болормаа

  • “Вауин” ХХК Архитектор С.Мөнхсайхан

  • “Ньюкон” ХХК Архитектор Б.Батдаваа

  • “Марс констракшн” ХХК Архитектор Н.Эрдэнэцэцэг

  • “Варм бюлдинг констракшн” ХХК Архитектор Х.Есөн-Эрдэнэ

  • “Бум-Асар” ХХК Архитектор А.Уянболд

Мөн мэргэжлийн ёс зүй, норм дүрэм, удаа дараа стандартын шаардлага хангахгүй зөрчилтэй зураг төсөл зохиож, хангалтгүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа зураг төслийн зөвлөх байгууллагууд байна. Эдгээр нь

  • “Аксиом констракшн” ХХК

  • “Хотол архитектс” ХХК

  • “ББСМО”ХХК

  • “Бизайн” ХХК

  • “Цэнхэр төхөм” ХХК

  • “Арвай нутгийн зам” ХХК

  • “Арт капитал” ХХК

  • Монголын ногоон хөгжлийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн ХХК

  • “Агниста инженеринг” ХХК

  • “Арт капитал” ХХК

  • “Нарт дизайн” ХХК

  • “Эм жи эл И Эн Си” ХХК            

  • “Кон консалтинг” ХХК

  • “Түм прожект” ХХК

  • “Барилга байгууламж” ХХК

  • “Конконсалтинг” ХХК

  • “Могүмб констракшн” ХХК

Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тухайн хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Иймд хот байгуулалтын чиглэлийн мэргэжлийн байгууллагын тавьж буй шаардлага, зөвлөмжийг хүндэтгэн, зураг төслөө чанартай гүйцэтгэн, их хотын өнгө үзэмж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 23 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 36 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top