x

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд 712 орон сууц барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.

Хурлын эхэнд "Улаанбаатар хотын ногоон орон сууц" төслийн  талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулсан юм. Энэхүү төсөл нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологи, уур амьсгалын нөхцөлд тохирсон шинэ элементүүдийг нэвтрүүлэх замаар орон сууцны барилгын салбарт томоохон ахиц дэвшил гаргах зорилттой. Энэ орон сууцууд нь эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалын нөхцөлд тохирсон дизайнтай байна. Мөн халаалт, цэвэр болон бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байх, оршин суугчдад амьдралын шинэ стандарт, хэв маяг, тав тухыг олгох зорилготой юм. Төслийн хүрээнд барих 712 орон сууцны 80 хүртэл хувь буюу 570 орон сууцыг түрээслээд өмчлөх, 20 хувь буюу 142 орон сууцыг түрээслэхээр төлөвлөжээ.

Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулна

Мөн Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох, түүнд мөрдөх журмыг шинэчлэх тухай хэлэлцлээ. Налайх дүүргийн ЗДТГ-аас агаарын чанарыг сайжруулах бүсэд орох хүсэлт гаргажээ. Учир нь агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр тус дүүргийн нэгдүгээр хороонд РМ2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их байсан нь түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Иймээс Налайх дүүргийг 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулахаар урьдчилсан судалгаа хийсэн байна. Налайх дүүргийн найман хороонд нийт 10295 өрх байдаг. Дээрх өрхийн 70 хувь буюу 7226 нь гэр хороололд амьдардаг. Тэгвэл жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай сайжруулсан түлшний үйлдвэр тус дүүрэгт ашиглалтад орсон. Үйлдвэр одоогоор 256  хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангагдах юм.

Түүх, соёлын дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтооно

Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтоолгох тухай танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хамгаалалтын бүс тогтоолгох Их тэнгэрийн амны хадны зураг, Гачууртын амны хадны зураг, Туулын хар түнийн ордны туурь, Ар гүнтийн дөрвөлжин булш, Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын газар дээр нь очин ажиллаж, хээрийн судалгааны ажил зохион байгуулжээ. Мөн хамгаалалтын бүс тогтоолгох цэг, газрын талбайн хэмжээг гаргасан байна. Ийн таван байршилд газрын кадастрын зураг хийлгэж, хамгаалалтын бүс тогтоолгох газрын хэмжээг гаргажээ. Түүнчлэн Туулын хар түнийн ордны туурь, Бэлхийн ам дахь Хүннүгийн язгууртны булшинд мэргэжлийн байгууллагууд малтлага, судалгааны ажил хийхээр төлөвлөсөн байна. Мөн  Их тэнгэрийн амны хадны зураг, Бэлхийн ам дахь Хүннүгийн язгууртны булшинд тохижилтын зураг, төсвийн ажлыг гүйцэтгүүлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 4 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 22 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 42 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 43 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 48 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 15 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 35 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top