x

Голомт банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк болон СЗХ-нд хүлээлгэн өглөө

Голомт банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд 2021 оны Зургаадугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өглөө

2021 оны Нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Үүний хүрээнд “Банкийг хувьцаат компанийн хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-д зааснаар системийн нөлөө бүхий банкнууд Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө боловсруулан 2021 оны Долдугаар сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэн хянуулах үүрэгтэй.

Голомт банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд 2021 оны Зургаадугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өглөө.

Голомт банкны хувьцааг анх удаа олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Мирэ Эссет Секьюритис Монгол” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт капитал” ҮЦК ХХК,  хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК, хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG /”Кэй Пи Эм Жи аудит” ХХК/, санхүүгийн аудитаар PWC /”Прайсуотерхаускуперс аудит” ХХК/ зэрэг олон улсын болон дотоодын шилдэг, нэр хүнд бүхий байгууллагууд хамтран ажиллаж байна.

Анхдагч алдрын титмийг олонтаа хүртсэн Голомт банк анх удаа олон улсын төлбөрийн картын системийг нэвтрүүлж, анхны Мастеркарт, Visa картыг харилцагчдынхаа гарт хүргээд зогсохгүй анхны интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банк, Өөртөө үйлчлэх банк, SocialPay дижитал хэтэвч зэрэг зах зээлд нэвтрүүлсэн үйлчилгээ бүр нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, дэлхийн жишиг Монголын банк болохоор зорин ажиллаж байна.

Голомт банкны зүгээс хийж хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа нь Монголын банк санхүүгийн салбарт бодит хувь нэмрээ оруулан, цаашдаа ч хөгжлийн нэгэн томоохон хурдасгуур байх болно гэдэгт итгэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний...
Top