x

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг Наймдугаар сарын 31-н хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу "Улаан" түвшинд байгаа. Мөн олон улсад коронавирусийн мутацид орсон хувилбар түгээмэл тархаж буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан.

Нийслэл хот одоогоор "Улбар шар" түвшинд байгаа. Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн барихаар болсон" гэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хоёр сарын хугацаанд сунгагдсанаар одоогийн хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд буюу 18 салбарын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах, хилийн зарим боомтын зорчигч тээврийг зогсоох зэрэг нь мөн адил үргэлжилнэ.

Тодруулбал, олон улсын агаарын замын Чингис хаан, автозамын Замын-Үүд, Алтанбулаг боомтоос бусад боомтод зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл зогсоож байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийн салбар: 

Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.

  1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

  3. Бүх төрлийн баар

  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.

  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

  6. Хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.)

  7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв

  8. Сургалтын төв

  9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

  10. Алжаал тайлах төв

  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

  12. Саун, бассейн, нийтийн халуун ус

  13. Зочид буудал, дэн буудал

  14. Амралт, жуулчны газар 

  15. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд

  16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ

  17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай

  18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 19 цаг 53 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 20 цаг 4 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 20 цаг 28 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 20 цаг 34 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 20 цаг 39 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 20 цаг 46 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 20 цаг 50 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 21 цаг 59 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 23 цаг 57 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов Өчигдөр 09 цаг 36 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав Өчигдөр 09 цаг 29 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа Өчигдөр 09 цаг 23 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ Өчигдөр 09 цаг 17 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав Өчигдөр 09 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой Өчигдөр 09 цаг 04 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов Өчигдөр 09 цаг 00 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу Өчигдөр 08 цаг 53 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Уржигдар 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Уржигдар 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Уржигдар 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top