x

ӨМӨЗО: Цөлжилтийг бууруулж, ноолуур гаралтыг 50 хувиар нэмэгдүүлсэн малчдын туршлага

“Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжлагын баг Зургаадугаар сарын 22-ноос 29-ны өдрүүдэд хоёр улсын найрамдлын хэлхээ холбоо болон өмнөд хөрш улсын ядуурлаас гарсан туршлага, ажил хэрэгч хамтын ажиллагааг олон нийтэд таниулан ажиллалаа.

Бид Зургаадугаар сарын 27-ны өдөр ӨМӨЗО-ны Ордос хотын Отогийн өмнөд хошууны Нанс сууринд амьдардаг Сүлд багийн малчин Н.Хичээлтийнд зочилж, ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлж байгаа арга туршлагатай танилцлаа.

Малчин Н.Хичээлт нь Мэргэжилтэн Х.Баясгалангын боловсруулсан "нарны гэрлийг  хязгаарлаж, ямааны ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх" судалгааг аж ахуйдаа ашиглаж, ямааны ноолуурын гаралтыг 50 хувиар нэмэгдүүлж чаджээ. Тодруулбал, нэг ямаанаас дунджаар 500 гр ноолуур гардаг байсан бол одоо 750 гр илүүтэй ноолуур гардаг болжээ.

Мөн энэхүү арга нь малын үйлдвэрлэлийн гүйцэтгэл, өсөлт хөгжил, хээлтүүлэг, шинэ төрсөн ишигний жинд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй байна. Энэ нутагт тус аргыг Малчин Н.Хичээлтийнхтэй ижил 200 гаруй малчин айл ашиглаж, орлогоо нэмэгдүүлж амьдралаа дээшлүүлж байна.

Энэхүү арга технологи нь өвлийн улиралд илүү хүйтэн байх тусам ямаа ноолуурын ширхэг урт, өргөн, өтгөн болж, урин дулаан улирал болоход гууждаг гэсэн нийтлэг ойлголтыг өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, ноолуурын гарц нарны гэрлийн шууд тусгалтай урвуу пропорционал хамааралтай гэсэн үг. Энэхүү байгалийн хуулийг дагасан ямааг үржүүлэх, ноолуурын гаралтыг сайжруулах арга техникийг Өвөрмонголчууд “Нарны гэрлээр зохицуулсан ноолуурын ямааны тэжээн үржүүлэх техник” гэж нэрлэсэн байна.

Жил бүрийн Тавдугаар сарын 15-наас Аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүрийн 09:30 ± минутаас 16:30 ± минутад ямааг хээрээр бэлчээрлүүлнэ. Харин 16:30 ± минутаас дараагийн өдрийн 09:30 ± минут хүртэл ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлэх тусгай саравчинд хашаална.

Энэ хугацаанд ямааг нарны тусгалгүй, байлалийн үзэгдлээр харуй бүрий болж буй мэт орчинд байлгадаг байна. Харин ямааг бэлчээрт гарсан хойно нь саравчинд агаар сэлгэж, ариутгал хийдэг байна. 

Бусад мал маллагааны арга нь уламжлалт буюу манай улсын мал аж ахуйтай ижил ажээ. 

Мөн бэлчээрийг хязгаарласнаар цөлжилт ихэссэн энэ нутагт өвсны ургалт сайжирч эхэлжээ.

Бидний ажлыг дэмжин ярилцлага өгөхөөр малчин Н.Хичээлтийнд ирсэн мэргэжилтэн Х.Баясгалан арав гаруй жилийн турш судалж туршсан өөр нэгэн арга технологийг энэ нутагт ашиглаж, их амжилттай байгаа тухайгаа танилцуулсан юм.

Энэхүү арга нь дасан зохицох чадвар сайтай нутгийн ганц хөврөлт эм хонийг олон хөврөлтэй, дөрвөн улиралд ороо ордог жижиг сүүлт хоньтой эрлийзжүүлж гаргасан f1 үеийг эх мал болгон ашиглаж, дараа нь гадаадын цэвэр үүлдрийн махны чиглэлийн эр хоньтой эрлийзжүүлэн f2 үеийн хурга гаргаж авчээ.

Энэхүү загвар хонийг жилд нэг хөврөл, нэг хургатай байдаг гэх үндсэн ойлголт ба нэг удаа зардаг уламжлалт аргыг өөрчилсөн юм. Энэхүү арга нь цөөн тооны малаас олон төл тосох, өвсний ургалтыг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн үр ашиг, бүтээгдэхүүний чанар, зах зээл дэх өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэн, малчдын амьжиргааг сайжруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 6 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 14 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 23 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 44 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 45 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 50 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 17 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 37 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top