x

Монгол Улсын ТОП 100 ААН-ийг Эрдэнэт Үйлдвэр тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2020 оны Монгол Улсын ТОП 100 ААН-ийг танилцууллаа.

Энэ оны хувьд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг хоёр дахь жилдээ цахимаар зохион байгууллаа.

Уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг бөгөөд Монгол Улсын 2020 оны ТОП 100 ААН-ийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, Хаан банк, Энержи Ресурс ХХК тэргүүллээ.

Өнгөрсөн оны хувьд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 5.3 хувиар агшсан. Уул уурхай, олборлох салбар, үйлчилгээ, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь ДНБ-ий хэмжээ буурахад нөлөөлсөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бол Татварын ерөнхий газрын мэдээллээр 27,000 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 132,000 аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлсэн ч үүний 98,000 буюу 74.2 хувь нь Х тайлан ирүүлжээ.

Бизнес эрхлэгчдийн хувьд 2020 он түүхэн сорилттой, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй, хүнд жил болж өнгөрсөн билээ. Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусний тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэйд тооцогдож байгаа юм.

2020 оны хувьд бараа, бүтээгдэхүүний эрэлт буурсан, иргэдийн худалдан авах чадвар доройтсон, нийлүүлэлт доголдсон, бүхий л салбарын бүтээмж унасан. Дэлхий эдийн засаг ч тодорхой бус байдалд орж, төлөвлөж байгаагүй зардал, сорилт аж ахуйн нэгжүүдийн хувьд гэнэт бий болсон. Эдгээр нь 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн эрэмбэ, дарааллыг ихээхэн өөрчилж, шинэ шинэ салбар урагшлах, зарим нь ухрах нөхцөлийг бүрдүүлжээ.

2020 ОНЫ ТОП 100 ААН-ИЙН ЭХНИЙ 10 БАЙРТ:

  1. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

  2. Эрдэнэс Тавантолгой ХК

  3. Оюу Толгой ХХК

  4. Хаан банк

  5. Энержи Ресурс ХХК

  6. Улаанбаатар төмөр зам ХНН

  7. Худалдаа хөгжлийн банк

  8. Ти Ти Жи Ви Си Өү ХХК

  9. Голомт банк

  10. АПУ компани тус тус оржээ.

ТОП 100 ААН-ийг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ сүүлийн 20 жилийн 19-т нь уг жагсаалтад багтаж байгаа бөгөөд өнгөрсөн онд 743.9 тэрбум төгрөгийн татварыг төлжээ. 2020 онд тус үйлдвэр 11,700,00 тн зэсийн баяжмал олборложээ.

ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ ХЭЛБЭРЭЭР

  • 87 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани

  • 9 хувьцаат компани,

  • 2 төрийн өмчит хувьцаат компани,

  • 2 төрийн өмчит компани байна.

ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ САЛБАРААР:

  • Худалдаа үйлчилгээ 28

  • Уул уурхай, олборлох үйлдвэр 24,

  • Газрын тосны хангамж 10,

  • Барилга, зам 9,

  • Хүнсний үйлдвэрлэл 7,

  • Банк санхүү 6,

  • Харилцаа холбоо 6,

  • Хүнд үйлдвэр 5,

  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж 2,

  • Тээвэр ложистик 1,

  • Хөнгөн үйлдвэр 1

ҮЗҮҮЛЭЛТ ТУС БҮРТ ТЭРГҮҮЛСЭН 10 ААН

БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫН ЭРЭМБЭЭР

#

Нэр

1

Оюутолгой ХХК

2

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

3

Эрдэнэс-Таван толгой ХК

4

ХААН Банк

5

Улаанбаатар төмөр зам ХНН

6

Энержи Ресурс ХХК

7

Худалдаа Хөгжлийн Банк

8

Голомт Банк

9

Ти Ти Жи Ви Си Өү ХХК

10

Бодь-Интернэшнл ХХК

ТАТВАРЫН ЭРЭМБЭЭР

#

Нэр

1

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

2

Эрдэнэс-Таван толгой ХК

3

Оюутолгой ХХК

4

Энержи Ресурс ХХК

5

НИК ХХК

6

АПУ ХК

7

Шунхлай ХХК

8

Голомт Банк

9

Лекс-Ойл ХХК

10

Ти Ти Жи Ви Си Өү ХХК

АЖИЛЛАГСДЫН ТООНЫ ЭРЭМБЭЭР

#

Нэр

1

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

2

ХААН Банк

3

Төрийн Банк

4

Оюутолгой ХХК

5

Говь ХК

6

Таван толгой түлш ХХК

7

Номинтав Трейд ХХК

8

Улаанбаатар төмөр зам ХНН

9

Голомт Банк

10

Энержи Ресурс ХХК

АШГИЙН ХЭМЖЭЭНИЙ ЭРЭМБЭЭР

#

Нэр

1

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

2

М Си Эс холдинг ХХК

3

Эрдэнэс-Таван толгой ХК

4

ХААН Банк

5

Хүрэн толгой коал майнинг ХХК

6

Тийсс Монгол ХХК

7

Ти Ти Жи Ви Си Өү ХХК

8

АПУ ХК

9

Бодь-Интернэшнл ХХК

10

Баян Айраг Эксплорэйшн ХХК

ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭНИЙ ЭРЭМБЭЭР

#

Нэр

1

Эрдэнэс-Таван толгой ХК

2

Эрдэнэс Монгол ХХК

3

Петрочайна Дачин Тамсаг ХХК

4

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

5

Монголын алт (МАК) ХХК

6

ХААН Банк

7

Худалдаа Хөгжлийн Банк

8

Улаанбаатар төмөр зам ХНН

9

Энержи Ресурс ХХК

10

Болдтөмөр Ерөө Гол ХХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 19 цаг 54 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 20 цаг 4 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 20 цаг 29 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 20 цаг 34 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 20 цаг 40 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 20 цаг 47 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 20 цаг 51 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 22 цаг 0 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 23 цаг 58 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов Өчигдөр 09 цаг 36 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав Өчигдөр 09 цаг 29 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа Өчигдөр 09 цаг 23 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ Өчигдөр 09 цаг 17 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав Өчигдөр 09 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой Өчигдөр 09 цаг 04 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов Өчигдөр 09 цаг 00 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу Өчигдөр 08 цаг 53 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Уржигдар 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Уржигдар 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Уржигдар 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top