x

Туул голд машинтайгаа живж байсан иргэдийг аварчээ

Зун цагт иргэд гол мөрний ойролцоо амарч зугаалдаг болон усархаг борооны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэгтэй холбоотой осол эндэгдэл гарах нь ихэсдэг. 

Иймд иргэд амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байх, гол гатлахдаа гарам, гарцтай газраар зорчихыг анхааруулж байна.

Өчигдөр гарсан усны ослуудыг байршлаар танилцуулбал:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар хошуу”-ны орчим “Туул” голд 3 хүн машинтайгаа живж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 27-ны 22:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 22:57 цагт очиход иргэн П-ийн “Приус 20” загварын суудлын автомашинтай иргэн Б, Н нар “Туул” голд живж байсныг аврах завь ашиглан гаргаж, иргэн М-д хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчим “Туул” голыг морьтой хүн гатлах гэж явж байгаад живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 27-ны 18:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 18:20 цагт очиход Биокомбинатын модон гүүрнээс зүүн тийш 400 метрт иргэн Ө “Туул” голыг морьтой гатлах үедээ осолдсон тул осолдсон газраас 3 км-т завиар урсаж, 3-6 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 06.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газар өчигдрийн 17:00 цагийн орчим “Хэрлэн” голд 1 хүн осолдсон тухай дуудлагыг17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 27 км замыг туулан 18:30 цагт очиход  Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т“Хэрлэн” голд осолдсоныг “Баянцагаан-Уул” гэдэг газраас “Хошуу бургас” гэдэг газар хүртэл 8 км-т голын сав дагуу явганаар болон автомашинтай самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 23:30 цагт түр зогсоосон. Зургаадугаар сарын 28-ны өдрийн 04:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлж Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид зургаадугаар сарын 27-ны өдрийн 20:20 цагт хөдөлгөөн үйлдэж, зургаадугаар сарын 28-ны өдрийн 04:45 цагт очиж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Сайханы саравч”, “Чингисийн өвөлжөө” гэдэг газар Иргэн М нь охин А-гийн хамт мориор “Туул” голыг гаталж байхад морь нь живсэн бөгөөд голын арал дээр байна гэсэн дуудлагыг өчигдөр 12:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 13:05 цагт очиход Хан-Уул дүүргийн харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нар голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, А-г тус дүүргийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Баянцагаан даваа”-ны орчим “Туул” голыг 2 иргэн гаталж чадахгүй байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 27-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 14:12 цагт очиход иргэн М, С нар “Туул” голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, аюулгүй бүсэд гаргасан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 23 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 36 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top