x

ӨМӨЗО: Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цөл газрын усан үзмийн дарс

“Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” цахим сурвалжлага тав дахь хоногтоо үргэлжилж байна. 

Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжлагын баг өчигдөр буюу 25-ны өдөр ӨМӨЗО-ны Ухай хотын Ханьсэнь дарсны хүрээлэнд зочиллоо. 

Ханьсэнь дарсны хүрээлэнг 2008 оны арванхоёрдугаар сард байгуулжээ. Хүрээлэнгийн нийт талбай 247 га, Европ хэв маягийн гоёмсог барилгуудтай. Дарсны хүрээлэн нь зөвхөн цөлийн өвөрмөц онцлог бүхий усан үзмийн мод тариалж, өндөр чанартай дарс үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлээ тасралтгүй хөгжүүлсэний үр дүнд хөдөө аж ахуйн дарс үйлдвэрлэх чөлөөт орон зай болж, дарсны соёлыг аялал жуулчлал хэлбэрээр түгээн дэлгэрүүлсэн орчин үеийн соёлын салбарын өвөрмөц шинэ түшиц болжж чаджээ. Тиймээс 2011 онд “Хятадын AAA зэрэглэлийн аялал жуулчлалын бааз” хэмээн нэрлэгдсэн байна.

Мөн 2014 онд Өвөр Монголын Ханьсэнь усан үзмийн аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнг байгуулж, улсын зэрэглэлийн үзмийн дарсны мэргэжилтэн, улсын дарс шүүмжлэгч гишүүд, улсын зэрэглэлийн дарс амтлагч, хүнсний аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн, судлаачид багтсан 45 хүний бүрэлдэхүүнтэй технологийн инновацийн багтай болжээ.

Ханьсэнь технологийн инновацийн багийн судлан гаргасан Ханьсэнь цөлийн органик дарсыг дотоод, гадаадын мэргэжилтнүүд, дарс сонирхогч, хэрэглэгчид санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Ази, Европ, Америк гурван тив, 12 улсад (Франц, Их Британи, Герман, Америк зэрэг) нийт 25 удаагийн олон улсын үзмийн дарсны мэргэжлийн тэмцээнүүдэд оролцож, 106 төрлийн шагнал хүртэж амжсан байна. Үзмийн дарсыг гурван сарын хугацаанд нэрж боловсруулдаг бөгөөд дараа нь тусгай зориулалтын торхонд гурван жил дарсны эцэст бүрэн амтыг олдог аж. 

Энэ жил БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр улсын хамтарсан сурвалжлагын баг Хятад, Монголын найрамдлын хэлхээ холбоо болон өмнөд хөрш улсын ядуурлаас гарсан туршлага, ажил хэрэгч хамтын ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой юм. Арга хэмжээ Зургаадугаар сарын 22-ноос 29-ны хооронд үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 4 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 22 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 42 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 43 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 48 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 15 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 35 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top