x

Ковидоор өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь олгоно гэв

Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хангамж, цалин, урамшууллын талаар хөндөгдөж буй асуудлыг ярилцах, авч буй арга хэмжээгээ танилцуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй холбогдож өөрийн санаачлагаар уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа болон дэд дарга Ч.Нарантуяа нар тавьж буй шаардлагаа танилцуулав. Эрүүл мэндийн салбарын 20 орчим мянган эмч, сувилагч, асрагч нар цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагад гарын үсэг зуржээ.

Энэ шаардлагаа холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдэгдлээ.

Мөн үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн зүгээс эмч нарын илүү цагийн урамшуулал, өрхийн эмнэлгүүдэд олгож эхэлсэн 70,000 төгрөгийн санхүүжилт, вакцинжуулалтын хатгалтын мөнгө нь анхан шатан дээрээ шилжиж ирэхгүй байгаа талаар мэдээллийг солилцов.

Коронавируст КОВИД-19 өвчний хөнгөн хэлбэрийг гэрээр нь хянаж буй өрхийн эмнэлгүүдэд 70,000 төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй. Өнөөдрийн байдлаар 85 өрхийн эмнэлэг нэхэмжлэхээ ирүүлж 500 гаруй сая төгрөгийг өрхийн эмнэлгүүдэд шилжүүлсэн гэдгийг Даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн мэдэгдлээ.

Үүнээс гадна вакцинжуулалтын тарилт бүрт 5,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлэхээр шийдвэр нь гарсан. Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн 7 орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.

Аймаг орон нутгийн эрүүл мэндийн газарт 3 тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн бол Нийслэлийн эрүүл мэндийн газраар дамжуулан дүүргүүдэд 4.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэдэг мэдээллийг тэрбээр өглөө.

Эрүүл мэндийн яамны зүгээс эмнэлгүүдэд очих ёстой санхүүжилтийг дор бүр нь шийдэж, бас холбогдох байгууллагыг шахаж ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Мөн авсан санхүүжилтээрээ эмнэлгүүд эмч, ажилчдадаа илүү цаг, урамшуулал, цалин хангамжийг нэмж өгөх бололцоог бүрдүүлсэн гэдгийг дуулгав. Энэ дагуу зарим эмнэлгийн удирдлага ажилчдынхаа цалинг нэмж, урамшуулал өгч байгаа талаарх сайн жишээг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл танилцуулсан юм.

Эрүүл мэндийн яамны зүгээс санхүүжилтийг дор бүр нь шийдвэрлэж байгаа. Гагцхүү өрхдөө дүүрэг нь дүүрэгтээ нийслэлийн эрүүл мэндийн газар нь хуваарилах ёстой. Энэ хуваарилалт нь яагаад гацаад байна. Юунаас болоод очихгүй байна гэдгийг яамны зүгээс анхааруулж, зохих шийдвэрийг гаргаж байгаа. Үүн дээр нэмээд үйлдвэрчний эвлэлийн байгууллага судалж, бас мэдээллийг зөвөөр ойлгуулах шаардлага байгаа талаар уулзалтаар хөндөгдөв.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс ковид-19 өвчнөөр өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь бодож өгдөг болох тал дээр арга хэмжээ авч өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсэв. Уг хүсэлтийг хүлээн авч, бүх эмнэлгүүдэд цалинг нь бүтнээр нь олгох, листээр бодохгүй байх чиглэл өгнө гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.

Цар тахлын энэ хэцүү цаг үед эмнэлгийн удирдлагууд менежментээ сайжруулж, эмч ажилчдынхаа цалин хангамжийг өсгөх, урамшууллыг өгөх бололцоог гүйцэтгэлийн санхүүжилтээр олгож өгсөн. Гэтэл үүнийг ашиглаж чадахгүй эмч, ажилчдаа хохироож буй эмнэлгийн удирдлагууд байна. Тэдэнд анхааруулах арга хэмжээ авч, шаардлагатай бол хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг яамны удирдлага уулзалтын үед мэдэгдлээ.

Эмч, ажилчдын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх бүх арга хэмжээг авч ажиллана

Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага дээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна. Монгол Улсын засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын үеэр танилцуулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 21 цаг 5 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 21 цаг 15 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 21 цаг 40 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 21 цаг 45 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 21 цаг 51 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 21 цаг 58 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 22 цаг 2 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 23 цаг 11 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой Өчигдөр 11 цаг 14 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов Өчигдөр 09 цаг 36 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав Өчигдөр 09 цаг 29 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа Өчигдөр 09 цаг 23 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ Өчигдөр 09 цаг 17 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав Өчигдөр 09 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой Өчигдөр 09 цаг 04 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов Өчигдөр 09 цаг 00 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу Өчигдөр 08 цаг 53 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Уржигдар 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Уржигдар 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Уржигдар 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top