x

ӨМӨЗО: 45 хоногт бүрэн ургадаг цагаан мөөгний үйлдвэртэй танилцав

“Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг Ниншя нутагтаар өнөөдөр зочиллоо. 

ӨМӨЗО-ны Яргай хотын Минь Нин суурин нь Яргай хотын өмнөд хэсэгт, Хулан уулын зүүн талд оршдог ажээ.

Хятадын коммунист намын төв хороо, төрийн зөвлөлийн зүгээс 1996 онд тус нутагт стратегийн үзэл баримтлалын дагуу ядуурлыг бууруулах урт хугацааны ажлыг эхлүүлсэн байна.

20 гаруй жилийн хугацаанд Хатан голын сав газрыг ухан суваг татаж, үржил шимгүй газрыг засан сайжруулжээ. Мөн орон сууц, зам барих, цөлжилтөөс сэргийлэх, үйлдвэрийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор иргэдийг уриалан ажиллаж, хамтдаа шинэ сайхан орчин байгуулж чаджээ.

1997 онд Минь Нин суурингийн нэг хүнд ногдох орлого нь 500 юань байсан бол 2018 он гэхэд 12988 юаньд хүрч, 26 дахин өссөн байна. Мөн 8000 гаруй хүн амтай байсан муж өдгөө 66 мянга гаруй хүн амтай болжээ.

Бид үргэлжлүүлэн Цагаан мөөгний аж ахуйтай танилцлаа. 

Ядуурлыг бууруулсан үлгэр жишээ нутаг болох Минь Нин сууринд цагаан мөөг тариалах “Хэ Фа” эко тариалангийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төв байдаг. Анх 2018 онд байгуулагдсан “Хэ Фа” компани нь 14 үйлдвэрийн цехтэй, Өвөр Монголын Үхай хот, Хөххот, Ганьсү муж, Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны нутгуудаар бүтээгдэхүүнээ борлуулдаг аж.

Цагаан мөөгний тариалалтаар дагнан үйл ажиллагаа явуулдаг “Хэ Фа” компани Минь Нин суурингийн Фү Нин тосгон, Юань И тосгон, Мүлань тосгон, Ү Хэ тосгонтой ашиг орлого, үйл ажиллагаагаар холболдох тогтолцоог байгуулж, ядуурлыг бууруулах чиглэлийг баримталж жил бүр тосгоны иргэдийн зөвлөлд тодорхой хэмжээний ашиг хувааж, улмаар тосгоны иргэдийн эдийн засгийн орлогыг нэмэгдүүлж байна.

Иргэдийг дэмжин ядуурлыг бууруулах талд тус компани гурван арга барилыг ашиглан иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна.

Тодруулбал, тариаланчид ба хоршоонуудын буудай, эрдэнэ шишийн иш сүрэл, гэрийн тэжээврийн ялгадас зэргийг худалдан авч тэжээл бордоогоор ашиглаж байна. Энэ нь хог хаягдлыг дахин ашиглах хэмжээг нэмэгдүүлсэн төдийгүй хүрээлэн буй орчны ариун цэврийг сайжруулан, тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлжээ. Мөн тосгоны иргэдийг ажлын байраар хангаж байна. Түүнчлэн, тосгоны иргэд компанид хувьцаа эзэмших хэлбэрээр жилийн эцсийн ашиг орлогоос хувь хүртэж  байна. 

Цагаан мөөг нь 45 хоногт ургаж боловсордог бөгөөд тус компани жилд 6 удаа тариалалт явуулдаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 26 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top