x

Хүй долоон худагт болох цахим наадамд 3 тэрбум төгрөг зарцуулна

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан наадмын комиссоос мэдээлэл хийлээ. 

Наадмыг зохион байгуулах хорооны дарга Н.Баатархүү "Үндэсний их баяр наадам нь тогтмол хугацаанд зохион байгуулдаг хуульчлагдсан баяр. Энэ жил наадмыг Хүй долоон худагт цахим байдлаар зохион байгуулахад бэлтгэл ажил эхэлсэн. Энэ жил наадмыг 2.8-3 тэрбум төгрөгийн хооронд хийнэ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн тэмдэглэлт нь үүнээс тусдаа бүтэн жил үргэлжлэх зүйл юм. 10 тэрбум төгрөг нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн бүтэн жилийн үйл ажиллагааны санхүүжилт юм. Наадамд оролцогсод Хүй долоон худагтаа гурав хоног байрлаж, тэндээ шинжилгээ өгнө. Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явахгүй. Гэрээгээр оролцогсдын хоол хүнсийг хангаж ажиллана" гэлээ. 

Харин Соёлын дэд сайд М.Батбаяр "Наадмыг цахим хэлбэрээр шууд дамжуулна. Наадмаа цахимаар үзэж гэртээ байна гэж ойлгож болно. Орон нутгийн наадмыг Долдугаар сарын 20-ноос хойш тэмдэглэх талаар ярилцаж байна. 2021 оны Зургаадугаар сарын 14-нд наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрээр Ерөнхий найруулагчаар СГЗ Н.Наранбаатар, Ерөнхий продюсераар Г.Цоггэрэл, зөвлөх найруулагчаар Б.Баатар нар ажиллаж байна" гэв. 

Үүний даараа Үндэсний их театрын дарга Г.Цоггэрэл "Цахим наадамд цөөхөн хүн оролцуулахыг бодож 350 хүнээр төлөвлөсөн. 100 цэрэг, 250 урлагийн хүн байна. Коронавируст халдварын үед сэтгэл санаагаа өндөр байлгаж байж давж гарна. Иймээс наадмаа тэмдэглэх хэрэгтэй. Энэ жилийн наадам өмнөхөөс өөр болно. Б.Баатар хувийн юм хийх гэж байгаа зүйл огт биш.

Наадмын нээлт 2016, 2017, 2018, 2019, 2020 онд 600 сая төгрөг байсан. Энэ жилийн хувьд 850 сая байна. Уран бүтээлчдийн дархлааг унагахгүйн тулд эрүүл ахуйн асар их бэлтгэлтэй байх болно" гэсэн юм. 

Мөн энэ жилийн баяр наадамд хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т Долдугаар сарын 10-12-ны хооронд 3 өдөр үргэлжлэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 19 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 28 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 49 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 50 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 55 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 22 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 42 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top