x

"Takesan Miso Ramen" рестораны менежерийг цагдаа нар баривчиллаа

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар халдвар тархах өндөр эрсдэл бүхий үйл ажиллагааны төрөл гэж үзэж бялдаржуулах төв, саун, бассейн, фитнесийн үйл ажиллагааг 10 хоног зогсоохоор болсон. Мөн бүх төрлийн ресторан, кофе шопуудын заалаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. 

Уг шийдвэрийг эсэргүүцэж өнөөдөр ресторан, кофе шоп зэрэг үйлчилгээний байгууллагуудын зүгээс мэдэгдэл гарган халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх болсноо цахим орчинд илэрхийлсэн байна. 

Гэтэл энэ санаачлагыг эхлүүлсэн "Takesan Miso Ramen" рестораны үйл ажиллагааны менежерийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчлан авч явжээ. 

Энэ талаар тухайн рестораны цахим хуудсанд "Манай үйл ажиллагаа хариуцсан менежерийг Сүхбаатар дүүргийн цагдаа нар баривчлан авч явлаа.

Гаргасан мэдэгдэлдээ бат зогсож үйл ажиллагаагаа хэвийн явуулж тэмцлээ үргэлжлүүлэхээ үүгээр уламжлахын сацуу биднийг дэмжиж байгаа хувь хүмүүс албан байгууллага, хэвлэл мэдээллийнхэн ирж хамтдаа нэгдэн дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна.

Цагдаа, мэргэжлийн хяналт, УОК-хон ирж хааж, бүтүүмжлэх гэж оролдсон ч бид 24:00 цаг хүртэл ажиллах тул манайхаар үйлчлүүлж байнга хүнтэй байлгаж ухамсартайгаар эсэргүүцлээ илэрхийлнэ үү хэмээн хүсэж байна.

Үйлчлүүлэгч та хүн болон ширээ хоорондын зайгаа барин халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж биднийг дэмжинэ гэж итгэж байна" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 21 цаг 6 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 21 цаг 17 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 21 цаг 41 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 21 цаг 47 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 21 цаг 52 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 21 цаг 59 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 22 цаг 3 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 23 цаг 12 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой Өчигдөр 11 цаг 14 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов Өчигдөр 09 цаг 36 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав Өчигдөр 09 цаг 29 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа Өчигдөр 09 цаг 23 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ Өчигдөр 09 цаг 17 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав Өчигдөр 09 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой Өчигдөр 09 цаг 04 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов Өчигдөр 09 цаг 00 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу Өчигдөр 08 цаг 53 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Уржигдар 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Уржигдар 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Уржигдар 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top