x

ЦААШИД ТЭВЧИХГҮЙ НЬ: Төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг ААН-үүд үүрмээргүй байна

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар халдвар тархах өндөр эрсдэл бүхий үйл ажиллагааны төрөл болох бялдаржуулах төв, саун, бассейн, фитнесийн үйл ажиллагааг 10 хоног зогсоохоор болсон. Мөн бүх төрлийн ресторан, кофе шопуудын заалаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргаад байна.

Уг шийдвэрт амралтын газрууд ч багтаж байгаа бөгөөд 10 хоног үргэлжлүүлэн ажиллахгүй юм. 

Тэгвэл өнөөдөр энэхүү шийдвэртэй холбоотойгооор ресторан, кофе шоп зэрэг үйлчилгээний байгууллагуудын зүгээс мэдэгдэл гарган цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээ цахимаар УОК-т хүргүүлсээр байна.

Тодруулбал, зарим мэдэгдэлд "Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.

Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй.

Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна.

Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?! Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү?! Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна. Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно.Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна. Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, ковидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе.

Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно.

Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна.

УОК, Мэргэжлийн хяналтын болон хууль хүчний байгууллагууд ТОРГОХ, ХҮЧЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСООХ арга хэмжээнүүдээ төр засагт ч адилхан хэрэгжүүлнэ үү.

Мөн үйлчилгээний чиглэлээр нь хавтгайруулалгүй, байгууллага нэгж бүрт халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулж, хязгаарлалт тавьж хариуцлага тооцож ажиллана уу" гэжээ.

Дахин нэг мэдэгдэлд "Манай байгууллага нийт 45 ажилтантай, ажилтан бүрийн ард 4 гишүүн байгаа гэж үзэхэд 180 Монгол улсын иргэний ахуй амьдрал энэ байгууллагатай салшгүй холбоотой байна. Бид төр засгаас халамж харж, тэтгэвэр тэтгэмж нэхэж, тендер горьдож үзсэнгүй. Хуулийн өмнө эрх мэдэлтэн, энгийн иргэн ижил хариуцлага хүлээдэг байхыг, мөн элдэв дарамт шахалтгүй урдах ажлаа л хийхийг хүсдэг залуу хамт олон байна.

Бид 60 гаруй бэлтгэн нийлүүлэгчиддээ сар бүр 100 сая төгрөгийн төлөлт хийдэг. Иймд хүргэлтийн үйлчилгээгээр зардлаа ч төлөх боломжгүй гэдийг ойлгон хүлээн авна уу. Дээрээс нь түрээс, татварын төлбөр нэхэгдэж маш их төлбөрийн дарамтанд байна. Олон жил хичээж босгосон бизнес, хамт олон, хөрөнгө оруулалтаа хамгаалах үүднээс ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангаж, гаргасан шийдвэрээ дахин нэг харж, амьдралд ойр, иргэдээ бодсон шийдвэр гаргахыг бид шаардаж байна.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах тал дээр бид нэмэлт шаардлагууд хүлээн авч ажиллахад бэлэн байна. Үйлчлүүлэгчид маань ч ухамсартай байна гэдэгт итгэж байна" хэмээн онцолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 10 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 18 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 27 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 48 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 49 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 21 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 41 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top