x

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Мөн Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан талаар Хотын даргын Д.Сумъяабазар танилцуулсан юм.

Тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах төслийн талаарх мэдээлэл, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх зэрэг шийдвэрийг гаргасан байна.

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж байгаа нь түүхэн гэмээр үйл явдал болж байгааг онцлоод 1994 онд баталснаас хойш тус хуульд дорвитой өөрчлөлт оруулаагүй байсан гэлээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг 51 зүйлтэй бөгөөд хууль батлагдсанаар нийслэл хотын нийгэм, эдийн засаг, хууль, засаглалын хувьд томоохон шинэчлэл хийгдэнэ гэж үзэж байгаа юм. Тус хуулийн төслийг “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль” хэмээн томьёолж тун удахгүй УИХ-д өргөн барих юм.

Цаашид нэг төвт хотоос олон төвт хот руу буюу дэд төв, дагуул хотыг хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс болох том зорилт тавьж байгаа бөгөөд үүнд хууль, эрх зүйн орчин чухал байгаа талаар Хотын дарга онцолж байлаа. Түүнчлэн хууль батлагдсанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлаар анх удаа өргөтгөсөн хуралдаан хийж түүхэн шийдвэр гаргасан.

Тодруулбал, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хотын захиргаа дангаараа шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж шаардлагатай хөрөнгө буюу жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэл хотод төвлөрүүлэхээр болсон билээ. Мөн Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-д байгуулсан юм. Хотын дарга Д.Сумъяабазар “Засгийн газар Улаанбаатар хотын асуудлыг бодлогынхоо нэгдүгээрт эрэмбэлж, дэмжиж байгаа. Үүний хүрээнд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллана.

Мөн УИХ, Засгийн газрын бодлогын түвшинд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хууль, эрх зүйн хувьд Засгийн газар өнөөдөр шуурхай арга хэмжээ авч Улаанбаатар хотод том итгэл өгч байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 14 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 22 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 31 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 52 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 53 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 58 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 25 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 45 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top