x

Монгол, Японы бизнес эрхлэгчдийн цахим экспо МАРГААШ эхэлнэ

Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд Монголын талаас зохион байгуулах “Монгол Японы ЭЗТХ-ийн 5 жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021”-гийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яам (ГХЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Жижиг, дунд зйлдвэрийн газар, Нийслэлийн ЖДҮГ, "Экспорт Олон улсын худалдааны төв" ТББ-ууд  хамтран Монгол, Японы бизнес уулзалт, үзэсгэлэнг 5 дахь удаагаа хамтран зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн арга хэмжээ нь хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд болж байна. Мөн анх удаа цахимаар болж буйгаараа онцлогтой.

Хэлэлцээр хэрэгжиж эхэлсний 5 жилийн ойд зориулсан цахим форум, үзэсгэлэнгийн үеэр хүнс, ХАА, хүнд, хөнгөн үйлдвэр, ЖДҮ, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын олон аж ахуйн нэгжүүд оролцож, Монголын үндэсний үйлдвэрлэгчид хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ Японы иргэд, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд танилцуулах юм. Энэ бол цар тахлын үед багагүй бэрхшээл туулж буй Монголын бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд томоохон боломж юм. 

“Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021 оны зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт үргэлжилнэ. 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

  • Монгол Улсын ГХЯ
  • ХХААХҮЯ
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ
  • Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам 
  • Нийслэлийн ЖДҮГ
  • "Экспорт Олон Улсын худалдааны төв" ТББ

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА

  • Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ SERECA байгууллага
  • Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар
  • Монголын ноос ноолуурын холбоо
  • Мэдээлэл, Технологийн үндэсний парк
  • Үндэсний хөгжлийн газар
  • Монголын жимс жимсгэний үндэсний холбоо
  • Mongolian Walker сэтгүүл
  • "Эрхэт Монгол" медиа групп
  • Business.mn сайт

ЗОРИЛГО

  • Монгол, Японы бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох
  • ЭЗТХ-ийн бодит үр дүнг бий болгож, Япон руу чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх
  • Бизнес эрхлэгчдээ дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь гадаад зах зээлд сурталчлан таниулах

ОРОЛЦОГЧИД

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарынхан, аймаг орон нутгийн төлөөлөл, нийслэлийн жижиг, дундын төвүүд зэрэг 60 гаруй аж ахуйн нэгж бизнесүүд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ Японы зах зээлд танилцуулахаар үзэсгэлэнгээ гаргаж, танилцуулга уулзалт хийхээр төлөвлөж байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 25-нд цахим форум, үзэсгэлэнгийн нээлт болно. 

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэр, Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлал, Мэдээлэл технологийн салбар, Аймаг орон нутгийн захиргааны төлөөлөл бүхий 40 гаруй байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ цахим талбарт байрлуулан, 10 хоногийн хугацаанд үзэсгэлэнд оролцоно. 

10 хоногийн хөтөлбөрийн хүрээнд олон чухал уулзалтууд төлөвлөгдсөнөөс зургаадугаар сарын 25-нд Японы талаас "Жетро" байгууллагын зохион байгуулж буй Монголын бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохыг дэмжих онлайн семинар “Монголын бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохдоо ЭЗТХ-ийг ашиглах нь” сэдвийн хүрээнд болно. Эл семинарт Японы талаас өндөр ач холбогдол өгч, экспортыг нэмэгдүүлэх гарц, шийдлийг танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд Монголын бизнес эрхлэгчид өргөнөөр хамрагдах боломжтой.

Мөн зургаадугаар сарын 28-аас эхлээд өдөр бүр Хүнс , Хөнгөн, Аялал жуулчлал, Мэдээллийн технологи ХАА, Жижиг дунд гээд салбар салбарын танилцуулга уулзалтуудыг зохион байгуулж, Монголын компаниуд Японы бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, тэдэнтэй цахимаар уулзахаар бэлтгэж байна.

Та бүхэн энэхүү уулзалтад www.exportmongolia.org сайтаар орж бүртгүүлээд, зочноор оролцох боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 3 цаг 21 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 3 цаг 26 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 3 цаг 30 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 3 цаг 33 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 3 цаг 36 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 3 цаг 41 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 3 цаг 51 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 4 цаг 0 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 7 цаг 30 мин Месси 80 мянган евро хандивлажээ 8 цаг 1 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 8 цаг 11 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 8 цаг 11 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 8 цаг 16 мин Дайн өөрчлөгдсөөр байна 8 цаг 31 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 8 цаг 37 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 9 цаг 25 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр т...
Top