x

ӨМӨЗО: Ургамлын үрийг 30-50 жил амьдаар нь хадгалах ГЕНИЙН САН

"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжлагын арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр ӨМӨЗО-ны Баяннуур хотын “Тэнгэрийн Хишигт Бортохой” компанитай сурвалжлагын багийнхан танилцлаа.

Тус компаниийг Баяннуур аймгийн засаг захиргаа болон “Мэн Цао” групп хамтран өөр бусад долоон аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан, үр тарианы техникийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энгийнээр хэлбэл ургамлын үрийг тухайн тариалах газрын хөрсөнд тохируулан судалж, ямар хөрсөнд ямар ургамал илүү сайн ургахыг тооцоолон гаргадаг. Үр тарианы ургацыг нэмэгдүүлэхэд тухайн газрын хөрсний бүтэц чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Мөн энэ судалгаа, тооцоолол нь байгаль орчныг нөхөн сэргээхэд өмнө туршигдаж байсан аргуудаас илүү үр дүнтэй болох нь батлагджээ.

“Тэнгэрийн Хишигт Бортохой” компани Баяннуур хотын Хөдөө аж ахуйн өндөр технологийн аж үйлдвэрийн үлгэр жишээ бүсэд байрладаг, төслийн нийт хөрөнгө оруулалт 450 сая юань буюу 198 тэрбум төгрөг... 

Үрийн аж үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн парк  нь үрийн аж үйлдвэрийн дата өгөгдлийн гол цөм болж, Хатан голын сав газрын баруун хойд бүс нутгийн байгалийн нөөцийг тодруулж, хийсвэр ба бодит байдлыг хослуулах аргаар үрийн хөгжлийн үйл явцыг харуулдаг байна. Энд Гермплазмын буюу генийн нөөцийн музейтэй. Үрийн өнгөрсөн, өнөө, ирээдүйг харуулсан сонирхолтой орон зайг бий болгожээ.

Герплазмын нөөц хадгалах сан нь ургамлын үрийг 30-50 жил амьдаар нь хадгалах боломжтой. Харин генийн сан, хөрс хадгалах санд цэцэрлэгт хүрээлэн, олон төрлийн суурин газраас цуглуулсан хөрсний дээжийг хадгалдаг байна. Харин Үрийн шижилгээний төвд үрийг хураах, үрийг түр хадгалах, үрийг цэвэрлэж сонгох, хатаах, савлах, үрийн соёололт, идэвхжил, чийгийн агууламж зэргийг тодорхойлох зэрэг нарийн ажлуудыг хийдэг. Мөн шинжлэх ухааны судалгаа, сургалт, дадлага хийхэд зориулагддаг байна. 

40 мянган метр квадрат талбай бүхий Гермплазмын нөөцийн хүрээлэн гермплазмыг хадгалах, шинэчлэх, үнэлэх, тодорхойлох ажлыг зохион байгуулж, амьд бодисын олон янз байдлыг хамгаалах, гермплазмын нөөцийг хөгжүүлэх, ашиглах үндэс суурийг хангах зорилготой юм. Мэргэжлийн шинжээчдийн багт ургамлын үр боловсруулах, ургамлыг өвчин, хортон шавьжаас хамгаалах, хөрсийг сайжруулах, ургамлын ангилал, молекул биологи, микро биологи зэрэг салбарын мэргэжилтнүүд ажилладаг.

Аж үйлдвэрийн паркын платформд түшиглэн үр тариа, жимс, хүнсний ногоо, зэрлэг ургамал ба цөлийн ургамлын генийн нөөцийг цуглуулах, хадгалах, хөгжүүлэх, ашиглах ажлыг хийж, ургамлын шинэ төрлийн үрийг сонгох, үржүүлэх үндэс суурийг бүрдүүлснээр Хатан голын сав газрын баруун хойд бүс нутгийн аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, эх орны умард хязгаарын экологийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой хэмээн тус улсад үнэлэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 13 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 21 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 51 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 52 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 57 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 24 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 44 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top