x

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжлагын нээлтийг хийлээ

"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжлагын арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийлээ. 

БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Хятад, Монголын найрамдлын хэлхээ холбоо болон ажил хэрэгч хамтын ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор хоёр улсын хэвлэл мэдээллийн хамт олон хамтарсан цахим сурвалжлагын арга хэмжээг зохион байгуулах юм. 

Нээлтийн арга хэмжээнд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэлийн албаны дарга Хань Юньшян, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа нар оролцож үг хэллээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа "Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай хөрш орны хувьд харилцаа, хамтын ажиллагааны бүхий л шатанд үнэн бодит мэдээлэл бол хамгийн чухал суурь нь билээ. Аливаа мэдээлэл баттай, бодитой, үнэн, шуурхай байх нь өнөөдрийн болон цаашдын харилцаа, хамтын ажиллагааны амжилт, үр өгөөжийн үндэс. Тийм ч учраас мөнхийн хөрш орнууд, ард түмнүүдийн харилцаа, хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа үргэлж чухал байсаар ирсэн. Цаашид ч тийм байх болно гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн арван жилд МСНЭ болон Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, хоёр талд жил бүр ээлжлэн Хэвлэл мэдээллийн форумыг тогтмол зохион байгуулж, сэтгүүлчдийн туршлага солилцох, суралцах, улмаар хамтарсан сурвалжлага бэлтгэх зэргээр үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллаж ирлээ.

Хятадын коммунист намын 100 жилийн ойн хүрээнд Хятад улсын өнөөгийн хөгжил, хүмүүсийн аж амьдрал, иргэдээ ядуурлаас гаргасан сайн туршлага зэргийг сурталчлан таниулах зорилгоор ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэлийн албанаас санаачлан хамтран зохион байгуулж буй цахим сурвалжлагад Та бүхнийг урьж байна.

Сайн мэдээлэл бол сайхан харилцаа, сайн хамтын ажиллагааны эхлэл юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэх болтугай. Өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй хүн бүхэнд, түүнчлэн мэргэжил нэгт сэтгүүлч нөхдөдөө, амжилт хүсье" гэсэн юм. 

Тус арга хэмжээ Зургаадугаар сарын 22-ноос 29-ны хооронд үргэлжлэх бөгөөд Өвөр Монголын Баяннуур, Ордос, Ухай хотоор аялан цахим сурвалжлага хийж, ядуурлаас ангижруулах, байгаль орчныг нөхөн сэргээх, соёл аялал жуулчлал, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжил, эко бүтээгдэхүүний үйлдвэр зэрэг олон салбарын хөгжил, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой юм.

Хамтарсан сурвалжлагын арга хэмжээнд Монгол улсаас Монцаме агентлаг, “Зууны мэдээ сонин”, UBS телевиз, TV2, TV8, FM 107.5 болон zindaa.mn, iNews.mn, livetv.mn, mass.mn, mglnews.mn, infomongol.mn зэрэг 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож, сурвалжлага хийх юм.

Харин Хятад улсын талаас Синьхуа агентлагийн монгол хэлний сайт, ХТРТ-ийн монгол хэлний сайт, Өвөр Монголын Өдрийн Сонины Солонго мэдээний төв, Өвөрмонголын Радио телевизийн “Талын дуу хоолой радио”, ӨМ-ийн Одон телевиз оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Rush Qin (141.101.77.193)
    Хөөх би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай эцэст нь танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэд бас бизнесээ сайжруулах сайн санаа хайж, SERVICES@ECTBANKS хаягаар дамжуулан түншилж байна. COM ECTBAN.KS@OUTLOOK.COM WWW.ECTBANKS.COM whatsapp +6788559641
    2022 оны 01 сарын 15 | Хариулах
  • Rush Qin (141.101.77.193)
    Хөөх би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай эцэст нь танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэд бас бизнесээ сайжруулах сайн санаа хайж, SERVICES@ECTBANKS хаягаар дамжуулан түншилж байна. COM ECTBAN.KS@OUTLOOK.COM WWW.ECTBANKS.COM whatsapp +6788559641
    2022 оны 01 сарын 15 | Хариулах
  • Rush Qin (141.101.77.193)
    Хөөх би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай эцэст нь танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэд бас бизнесээ сайжруулах сайн санаа хайж, SERVICES@ECTBANKS хаягаар дамжуулан түншилж байна. COM ECTBAN.KS@OUTLOOK.COM WWW.ECTBANKS.COM whatsapp +6788559641
    2022 оны 01 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 25 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 33 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 42 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 3 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 4 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 9 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 36 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 56 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top