x

МЗХ: Шилдэг нийтлэлийн уралдаан зарлалаа

Азийн анхны залуучуудын байгууллага Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулан сэтгүүлч, нийтлэлчдийн шилдэг бичлэг, нийтлэлийн “Миний мэдэх МЗХ-өчигдөр, өнөөдөр, маргааш” нийтлэлийн уралдаан зарлаж байна.

1921 онд Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр анх байгуулагдан Монголын хувьсгалт залуучуудын эвсэл /МХЗЭ/ Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/ түүхэн 100 жилийнхээ хугацаанд Монголын залуучуудыг түүчээлэн нэгэн зууны түүхийг бүтээсэн билээ. Анх байгуулагдсанаас эхлээд нэгдэлжүүлэх хөдөлгөөн, атар газар эзэмших, Эрдэнэт, Дарханы их бүтээн байгуулалт Монголын шинэ үеийн түүхийн цаг үе болгонд манлайлж ирсэн байгууллагын хувьд бичих, дурсах зүйл их. Энэ утгаараа Энэхүү түүхт ойг угтуулан Монголын Залуучуудын холбооны түүхэн уламжлал, үнэт зүйлс болон цаашид хийж хэрэгжүүлэх ажил, алсын харааг тодорхойлоход санал болгохуйц санаа дэвшүүлсэн шилдэг нийтлэлийг шалгаруулах уралдаан зарлаж байгаа аж.

Уралдаан 14 хоног үргэлжилж, 2021 оны Долдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл нийтлэлийг хүлээн авна. Үүнд нийтлэл сонин сэтгүүлд нийтлэгдсэн бол цаасан хэлбэрээр, мэдээллийн сайтад нийтлэгдсэн бол линк болон эх бичвэрийг бичигчийн товч танилцуулга, холбоо тогтоох хаягийн хамт ediamyf111@gmail.com цахим хаяг руу илгээнэ. 

Мөн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-42. Монголын Залуучуудын Холбооны төв байр шуудангийн хаягаар илгээх буюу Монголын Залуучуудын холбооны төв байранд өгөх боломжтой юм.

Нийтлэлд тавигдах шаардлага:

Монголын залуучуудын байгууллагын түүхэн бүтээн байгуулалт, үйл явцыг олон нийтэд танилцуулах,

Залуучуудын байгууллага цаашид хэрхэн хөгжих, ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа талаар сэтгүүлч, нийтлэлч, олон нийтийн санаа бодлыг тусгасан байх бөгөөд бичлэгийн аль ч төрлөөр бичсэн болно. Тавигдаж буй ганцхан шалгуур нь бичлэг, нийтлэл нь сонин сэтгүүл болон мэдээллийн сайтад нийтлэгдсэн байх ёстой.

Шагналын сан: 

Шилдэг нийтлэл, нэг хүн - 1 000 000 төгрөг

Шилдэг нийтлэлийн тусгай шагнал, хоёр хүн - тус бүр 500 000 төгрөг

Шилдэг оролцогчдод  100 000-200 000 төгрөгийн үйлчилгээний эрх олгох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77771313, 99049247 утсанд хандан аваарай!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 9 цаг 19 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 10 цаг 9 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ 2026-04-10 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ 2026-04-10 Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо 2026-04-10 Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ 2026-04-10 Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлөг боллоо 2026-04-10 ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзлаа 2026-04-10 УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2026-04-10 Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа 2026-04-10 Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна 2026-04-10 Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа 2026-04-10 Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа 2026-04-10 Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ 2026-04-10 Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ 2026-04-10 "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 2026-04-10 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа 2026-04-10 АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 2026-04-10 "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 2026-04-10 Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 2026-04-10
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын...
Top