x

11 мянган жирэмсэн эх вакцин тариулахаар бүртгүүлжээ

Халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүндрэл, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн нэмэлт ачааллыг зохицуулах чиглэлээр авч, хөгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

Б.Бямбадорж: Жирэмсэн 11 мянган эх вакцин тариулахаар бүртгүүлсэн

-Жирэмсэн эхчүүд халдвар их авч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болоод НОК-оос жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр эмэгтэйчүүд өчигдрөөс вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. 26 мянган эхээс 11109 жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд нэрсийн жагсаалтыг гарган, зохион байгуулалтад оруулж байна. Ойрын үед бороотой, хүйтэн байгаа тул жирэмсэн эхчүүдэд дараалал үүсгэхгүйн тулд цахим хэлбэрээр цаг авч, товлосон хугацаанд нь Файзер вакциныг хийхээр дүүрэг бүрд нь зохион байгуулалт хийн, ажиллаж байгаа. 13-34 долоо хоногтой жирэмсний хугацаанд вакцинжуулалтыг хийх ёстой. Хэрвээ 34-өөс дээш долоо хоногтой жирэмсэн бол төрснийхөө дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм. Жирэмсэн эх ковидын халдвар авсан тохиолдолд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагад ажиллаж байгаа Үндэсний их сургуулийн тусгаарлах байранд хэвтүүлэн, мэргэжлийн эмч, сувилагч нарын хяналтад авч байна. Эмнэл зүйн шинж тэмдэг гүнзгийрч, хүчилтөрөгчийн хэрэгцээ үүссэн нөхцөлд Яармагт байрлах Эх, нярайн үндэсний төвд мэргэжлийн эмч нар эмчилгээг нь үргэлжлүүлэх зохион байгуулалттай ажиллаж байгаа. Эх, нярайн үндэсний төвд 300 ор дэлгэсэн бөгөөд нийтдээ 500 орыг ажиллуулж буй.

Халдварын тархалт их байгаа буюу халдвар авсан, ойрын хавьтал олон болсон энэ нөхцөлд тандалт, хариу арга хэмжээний багийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Хоногт 800-900 шинэ батлагдсан тохиолдол гарч байх үед дүүргийн хариу арга хэмжээний 56 баг 66 машинтай ажиллаж байсан. Тус багууд маань хариу нь батлагдсан иргэдэд 24 цагийн дотор хүрч ажиллан, вирусийн эм өгөх, зөвлөмж зөвлөгөө өгөх, шаардлагатай иргэдийг эмнэлэгт хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулаад явдаг. Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдсэнээр багийн ачаалал нэмэгдэж, тухайн хоногтоо бүх хүнд хүрч ажиллах боломжгүй болсон. Тиймээс бид төвийн зургаан дүүрэг тус бүрд найман машин болоод нийт 48 багийг гарган, Тандалт, хариу арга хэмжээний баг дээр нэмэгдүүлж, хүчин чадлыг нь сайжрууллаа. 

Мөн Ерөнхий сайдын гаргасан чиглэлийн дагуу 119 лавлах утас ажиллаж байна. Тус лавлах утасны хүчин чадлыг нэмэгдүүлж, ЭМЯ-нд байрлуулан, нэгдсэн удирдлагаар хангасан. Эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй, зовуур ихтэй, халдвар авсан иргэдэд 40 автобус гарган, явуулын байдлаар мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөн, ажиллаж байна. явуулын Эдгээр 40 багийг хороо, дүүргээр нь хуваарилсан бөгөөд хуваарийн дагуу иргэдэд хүрч үйлчилнэ.

-Өрхийн эмнэлэг, эмч рүүгээ залгаж байгаа боловч аль алинаас нь зөвлөгөө авч чадсангүй гэх иргэдийн гомдол их байгаа. Нийслэлийн 1800-1200 лавлах утаснаас иргэд хангалттай мэдээлэл авч чадаж байна уу?

-Түрүүн  хэлсэнчлэн 119 дугаар руу иргэд хандах ёстой. Мөн нийслэлийн төвлөрсөн лавлах 1800-1200 утсанд нийт 14 шугамыг нэмээд, дүүрэг болгон дээр хуваарилсан. Нэмэлтээр эмч нарыг суулган, иргэдэд утсаар зөвлөгөө өгөх, шаардлагатай бол хариу арга хэмжээний багтай холбож өгөх ажлуудыг хийж байна.

-Халдвар авсан хүмүүсийг хэвтэн эмчлүүлэхэд нэмэлтээр ор дэлгэсэн үү?

-Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байдал үүсээд байгаа. Тиймээс Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ хамтраад нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй, гурван ээлжийг УОК-ын шуурхай штаб дээр 24 цагаар ажиллуулна.  Нийслэлийн хэмжээнд ашиглаж буй 5600 орчим орыг бүртгэлд оруулж, хэвтэн эмчлүүлэх дарааллыг зохицуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

-Ковидтой тэмцсэн энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилчид хүндхэн цаг үеийг туулж байна. Эмч нарын ажиллах орчин, нөхцөл, ажиллах хүчийг хэрхэн нэмэгдүүлж, хуваарилан ажиллаж байгаа вэ? 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгийн 7700 гаруй ажилтан ажилладаг. Эдгээр эмчийн 46 хувь нь ковидын тусламж, үйлчилгээнд дайчлагдаад ажиллаж байна. Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн тусламж, үйлчилгээ  тасралтгүй хийгдэж байгаа. Тухайлбал, ганцхан өдөрт өрхийн болон дүүргийн эмнэлэгт 12-14 мянган хүн амбулаторийн үзлэг, шинжилгээ хийлгэдэг. Эдгээр үйлчилгээ болоод түргэн тусламжийн үйлчилгээ, өрхийн эргэлт, тоололт, вакцинжуулалт гээд бүх үйл ажиллагаа ердийнх шигээ үргэлжилж байна. Тэгэхээр төдий хэмжээний ачаалал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, ачаалал 50 хувиар нэмэгджээ.

Ийм нөхцөл байдалд мэдээж хүн ядарна, сульдана, мөн ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа болоод нийгмийн амьдралд оролцох үедээ халдвар авах, ойрын хавьтал болох тохиолдол их байна. Үүнээс үүдэн хүн, хүч хүрэхгүй байх явдал гарсаар байгаа. Мэдээж бид витаминжуулах, урамшууллын системүүдийг ашиглаж байгаа ч төдийлөн хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Зуны улиралд богино хугацаатай ч хамаагүй ээлжлүүлэн амраах, биеийг нь сэргээх ажил зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр хүн, хүчний дутагдал зайлшгүй үүснэ. Эрүүл мэндийн сайдын тушаал гараад, өнөөдөр нийтдээ 1000 гаруй резидент эмч нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээнд хамтарч ажиллан, нэлээдгүй ажлыг нугалж байгаа. Хэдий тийм боловч ачаалал төдийлөн буурч өгөхгүй л байна. Гэхдээ манай эрүүл мэндийн салбарын ажилчид өргөсөн тангарагтаа үнэнчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж байна.

-Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт өндөр хувьтай явж байгаа. Хэдийгээр дархлаажуулалт сайн байгаа ч иргэд халдвар авсаар байна. Иргэдэд хандаж уриалга, сэрэмжлүүлэг хэлэхгүй юү?

-Бид өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг 18-аас дээш насныханд хийж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг эхлэхээс өмнө ч бид иргэдэд хэлж байсан. Дархлаажуулалтад хамрагдлаа гээд тайвширч болохгүй. Вакцинжуулалтын I, II тунг хийлгэсэн ч амны хаалтаа зүүх, нэг дор олуулаа уулзахгүй байх, хүн хоорондын зайгаа барих, гарын халдваргүйжүүлэлт, орчны эрүүл ахуйн дэглэм сахихыг байнга сануулсаар байсан. Энэ бол иргэний цэвэр өөрийнх нь ухамсар, соёлоос хамаарч байгаа юм. Нийгэм, эдийн засгийн хэвийн байдлыг хангахын тулд ковидтой зэрэгцэн орших гэсэн хэллэгийг дэлхий дахин хэрэглэж байна. Энэ нь зайлшгүй шаардлагатай бус ажлыг хойш нь тавих буюу дэлгүүрт орлоо гэхэд олон хүнтэй бол хүлээж байгаад цөөрөхөөр нь орох, эсвэл олон хүн багширсан газраар бус, цөөн хүнтэй газраар үйлчлүүлэх гэх мэт сонголтуудыг хэлж байгаа юм. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь сонголт, хариуцлагын асуудал. Маск зүүсэн хоёр хүн хоорондоо 1-1.5 метр зайтай уулзлаа гэхэд нэг нь өвчтэй байсан ч ойрын хавьтагч болдоггүй.

Өвөрмөц сэргийлэлт буюу дархлаажуулалтыг бид хийчихлээ. Бусад сэргийлэлт нь хувь хүнээс шалтгаална. Бусдыгаа, гэр бүлээ хайрлах хэрэгтэй. Сүүлийн үед хүүхдүүд халдвар их авч байна. Хэдийгээр эрчимт эмчилгээнд орохоор хэмжээнд хүндрээгүй ч гэсэн насанд хүрэгчтэй адил архаг, суурь өвчтэй хүүхдүүд олон байгаа. Тийм хүүхдүүд халдварт өртөөд байвал хүндрэх, эрчимт эмчилгээнд орох хэмжээнд хүрнэ. Нөгөө талаар жирэмсэн эмэгтэйчүүд халдвар их авч байна. Биеийн байдлын хувьд хямрах, хүндрэх, хоёрдогч хүндрэлүүд гарах байдал ажиглагдаж байгаа учраас хайртай нэгнээ хамгаалахын тулд залуус, иргэд маань дээрх зөвлөмжийг баримтлах хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай ажлаа хийгээд, бусдаас нь татгалз. Энэ бол тодорхой хугацааны л асуудал шүү дээ. Жил хагасын хугацаанд бид ийм байдалтай байгаа ч гэсэн тэвчих л хэрэгтэй. Дэлхий даяар тийм соёлтойгоор нийгмийн харилцаанд орж байна. Манай нийслэлчүүд орон нутгийнхандаа үлгэр дуурайл болж, ард иргэддээ уриалах, ковидтой зэрэгцэн орших зөв харилцаанд орох, дэглэмээ барих шаардлагатай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 45 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 3 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 23 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 24 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 29 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 56 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top