x

Б.Жавхлан: Иргэн, ААН цаашид байдлыг хүндрүүлэхгүй байх тал дээр илүү хичээх хэрэгтэй

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар болон Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Энэ оны төсвийн гүйцэтгэлийг харвал төсвийн орлого Тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ тоо өнөөгийн нөхцөлд чамлахааргүй тоо. Төсвийн орлогын дүнг харвал 2020 оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж, 2019 оны гүйцэтгэлээс давж гарсан. Эдийн засгийн өсөлтийг хадгалах ажил үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Энэ жил экспортын гол түүхий эдийн үнэ төсөв дээр тэнцвэржүүлсэн үнийн төсөөллөөс харьцангуй таатай байгаа нь мөн нөлөөллөө. Энэ хугацаанд бидэнд өгсөн сайн үр дүн бол зургаан сарын хугацаанд ковидын нөхцөл байдалтай  байсан ч хорио цээрийн дэглэмээ баримталж, эдийн засагт оролцогч талуудад нээлттэй байсны үр дүнд эдийн засгийн  гол параметрүүд эерэг дүнтэй гарлаа.

ААН-ийн борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл бүх төрлийн ангилалд өсөлттэй байна. 1,5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалттай ААН-ийг 2019 оны мөн үетэй харьцуулахад 13 хувийн өсөлттэй, 2020 онтой харьцуулахад 33 хувийн өсөлт гарсан. Ялангуяа худалдааны салбарт ковидын салбарт цахим, хүргэлтийн худалдаанд шилжсэнээр худалдааны өсөлт сайн гарсан. Зээлийн хүүгийн зөрүүнд иргэддээ өгч байгаа хөнгөлөлт 95 тэрбум төгрөг. Үүнээс зөвхөн төсөв дээр НӨАТ-ийн орлого 150 тэрбум төгрөг болж орж ирсэн.

Хилийн боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах талаар Засгийн газрын хурлаар хэлэлцсэн. Цаашид хатуу хөл хорио тогтоолгүйгээр төр, иргэд, ААН хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Төр ачааллаа үүрнэ. Иргэн, аж ахуйн нэгж цаашид байдлыг хүндрүүлэхгүй байх тал дээр илүү хичээх хэрэгтэй. Тээврийн үнэ өсч байгаагаас бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Түр зуурын нийлүүлэлтийг шокны эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй.

Гэхдээ энэ нь суурь инфляцид нөлөөлөхгүй. Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө, тог дулааны мөнгө, халамж, тэтгэврийн хөнгөлөлт дуусч байгаа. Үүнийг цааш нь маш сайн судалгааны үндэслэлтэйгээр алийг нь яаж үргэлжлүүлэх вэ, алийг нь зогсоох вэ гэдгээс шалтгаалж төсвийн тодотгол хийгдэх үгүй нь шийдэгдэнэ. Цаашид төсөв ямар хэмжээнд ачаалал авч чадахаа ойрын хугацаанд гаргана. Үүний тулд оны эцсийн төсөөлөл, эрүүл мэндийн нөхцөл, экспортын нөхцөл байдлаа зөв тооцсоноор төсөв дээр дааж чадах хэмжээний шийдвэрээ гаргана.

Одоогийн урьдчилсан нөхцөл  байдлаар тог, дулаан усны үйлчилгээний чөлөөлөлтийг зогсоох тал дээр хадгалах, хүүхдийн мөнгийг ковидын нөхцөл байдалтай уялдуулж, шууд  100 хувь зогсоолгүйгээр төсөв дээр хэрхэн яаж даах вэ, төсвийн потенцаиалыг харгалзан шийдвэр гаргана гэж харж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top