x

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно

Монголын Урлагийн зөвлөл соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 онд санаачлан зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд “Уламжлал ба орчин үе”, “Ул мөр”, “Хил Хязгаар үгүй”, “Нүүдэл суудал”, “Зэрэглээ” сэдвийн хүрээнд Аргентин, Австрали, Голланд, Чех, Израиль, Филиппин, Солонгос, Герман, АНУ, Монгол зэрэг 15 улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэнд хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагаар дамжуулан олон нийтэд танилцуулсан билээ.

Монголын Урлагийн зөвлөл Гёте-Институттэй хамтран, Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн зургадугаар наадмыг энэ сарын 24-нөөс 30-ны хооронд “XXI” сэдвийн дор зохион байгуулж, урлаг, технологи, шинжлэх ухааны зааг, хязгаар, ялгааг даван шинэчлэл хийж буй олон улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна.

Дэлхий нийтийн соёлд 21 нас нь хүний төлөвшилт бүрэн явагдаж гүйцээд залуу нас, гэрлэх үе эхэлдэг нас гэж үздэг. Өнөөгийн XXI зуун ч гэсэн хүн төрөлхтний хувьд “хүүхэд” хандлагыг өөрчилж, амьдралын хэв маяг, үндсэн хэмнэлийн зүй тогтлыг өөрчлөх, анхаарах дохио өгч эхэллээ. Тиймээс 21 гэсэн тоо Европ, Ази тивийг, өнгөрсөн ба өнөө үеийг, хүний хөгжил, түүх соёл, сэтгэлгээний онцлогоор нь нэгтгэж байна. Мөн энэ тооны ард дэлхийг тэр даяар нь цар тахлаар нөмөрсөн давлагаа ч багтах боллоо.

Энгийн мэт байсан зүйлс хориг болж, даяаршсан дэлхийд улс орнуудын хил хязгаар улам тодорч, танил мэт зүйлс нэгэн зэрэг үл танигдах боллоо. Үүний дүрслэлийг энэ жилийн ‘XXI’ сэдвийн дор зохион байгуулагдах “Улаанбаатар” медиа урлагийн наадамд дэлгэн үзүүлэх бүтээлүүдээс харах болно.

Наадмын хөтөлбөрт Монгол, Герман уран бүтээлчдийн хамтарсан “Дүр үгүй” 360’ дэлгэцийн медиа бүтээл, “21 бүүвэй”, “Хүн хүрд” нэртэй өрөг саунд хосолсон медиа бүтээл, “Лус” нэртэй видео медиа бүтээл зэрэг дөрвөн шинэ бүтээл, Монголын паблик медиа арт хөтөлбөрийн уран бүтээлчдийн “Хосолмол соёл” видео бүтээлээс танилцуулах ба Монголын ди жей нарын өнөөгийн хэмнэлийг олон нийтэд хүргэх юм.

Мөн уран бүтээлчид, оюутан сурагч болон олон нийтийн медиа урлагийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Урлагтай яриа” цуврал уулзалт ярилцлага зохион байгуулна. Энэ жилийн наадмаар бид 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээлээс танилцуулж, зургаан байршлаар үзэгч та бүхнийг аялуулах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 46 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 55 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 4 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 24 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 25 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 30 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 57 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top