x

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох эсэхийг УИХ шийднэ

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр 2021 оны Долдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болно.

Энэ шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөхдөө тайлбар хийв. 

Тэрээр "Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр олгох нь төсөвт хэдий хэмжээний ачаалал өгөх эсэх талаар судалгааг хийж байгаа. Тун удахгүй шийдвэр гарна. Асуудлыг судалж, УИХ-д танилцуулах бөгөөд шийдвэрийг УИХ-аас гаргана" гэлээ. 

Мөн тэрээр бараа бүтээгдхүүний үнийн өсөлтийн талаар "Засгийн газраас аливаа нэг бараа үйлчилгээний үнэ савлах бүрд үнийг нь хүчээр хямдруулаад, зөрүүг нь төсвөөр төлж татвар төлөгчдийн нуруун дээр авчраад байж болохгүй. Үүнийг зах зээлийн горимоор нь явуулах хэрэгтэй. Гагцхүү судалж үзээд зах зээлийн бус нөлөө байгаа эсэхийг харах хэрэгтэй. Дамлан зарж байгаа, монополь болж байгаа дээр л зохицуулалт хийнэ. Харин суурь үнэ зах зээлийнхээ жамаар явна. Монголд төдийгүй дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ өсөж байгаатай холбоотой металл хийцийн үнэ өсөж байна. Бид үүнд нөлөөлж чадахгүй. Шингээхээс өөр аргагүй. Харин тээвэрлэлтийг хэрхэн дэмжих талаар бодлого барьж болно.

Тухайлбал цементийн дотоодын үйлдвэрийг дэмжсэнээр дотоодын зах зээлээ 100 хувь хангадаг болсон. Үүний үр дүнд арматурын үнэ нэмэгдэхэд цементийн үнэ нэмэгдээгүй.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд 2021 онд тавигдсан тендер нь зарлагдаагүй, газар нь шийдэгдээгүй 61 төсөл бий. Эдгээрийг зогсоох талаар Засгийн газар дээр ярилцаж байна. 2022 оны төсвийг батлахдаа шинэлэг байдлаар хандана. Энэ жил 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Тавдугаар сарын 31-нй байдлаар 8.7 сая буюу өмнөх жилээс хоёр дахин бага гараад байна. Машины тооны хувьд өдөрт 200-300 орчим гарч байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 45 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 53 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 3 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 23 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 24 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 29 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 56 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top