x

FACTCHECK: Хараалын үг хэлсэн, бичсэн иргэнийг торгоно гэх мэдээлэл ХУДАЛ

2021 оны Зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд “7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Хараалын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг торгодог болно. Ямар үгээс шалтгаалаад торгох мөнгөний хэмжээ 150,000-5,000,000 хооронд байна” гэх зурган мэдээлэл цацагдсан билээ.

Уг мэдээлэлд хараалын үг болон түүнд ногдох торгуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ.

Энэхүү мэдээллийг factCheck.mn нягталсныг хүргэж байна.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo.mn сайтад 1996 оны Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр баталсан Соёлын тухай хууль байгаа юм. Энэ хуульд хараалын үг хэрэглэсэн тохиолдолд торгох заалт байхгүй.

Харин 2019 оны Наймдугаар сарын 20-ны өдөр өргөн барьсан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны зургадугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдөр УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх товтой.

Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлаагүй байгаа юм.

Мөн шинэчилсэн найруулгад хараалын үг хэллэгтэй холбоотой заалт байхгүй байна.

Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлж үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах, аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, уламжлалт зан заншил, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан үлдэх, иргэдийн соёлын мэдлэгийг дээшлүүлэх, боловсролын тогтолцоогоор дамжуулан эх оронч үзэлтэй, үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, монголчуудын үнэт зүйлсийн уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулсан иргэнийг төлөвшүүлэхэд чиглүүлэд чиглэсэн болохыг төслийн танилцуулгад дурдсан байна.

Иймд дээрх мэдээлэл худал байна.

Эх сурвалж: FactCheck.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 45 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 53 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 2 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 23 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 24 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 29 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 56 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top