Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар баяр наадмыг үзэгчгүй цахимаар хийх саналыг дэмжжээ.
Тодруулбал, коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа учраас дээрх шийдэлд хүрсэн байна.
Засгийн газрын дэмжсэн уг саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна.