x

Голын эх дээр байшин барилга барьж байгаа нь хотыг үер усны аюулд оруулах эрсдэл үүсгэж байна

Улаанбаатарт үерийн улмаас үүсээд буй нөхцөл байдалд алба хаагчид хэрхэн ажилдаг болон ажиллаж буй талаар Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа мэдээлэл өглөө. 

Тэрээр "Геодези, усны барилга байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг болон авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг хариуцан ажилладаг бөгөөд 141 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 153 км далан суваг, 163 км борооны ус зайлуулах шугам сүлжээ байна.

Сүүлийн үед буюу энэ сарын 6,7-нд Улаанбаатар хотод орсон цас, борооны улмаас үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Тиймээс 7-ны шөнөөс эхлээд өнөөдрийг хүртэл манай байгууллагын ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ус сорох, үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг сэргээж засварлах ажлыг хийж байгаа. 

Үерийн өндөр эрсдэлтэй ийм үед ганцхан геодезийн байгууллага биш холбогдох бүх байгууллагууд хамтран ажиллаж байгаа ч хүн хүч хүрэлцэхгүй байна. Манай байгууллага 37 тоног төхөөрөмжтэй гэж явдаг. Гэтэл эдгээрийн дийлэнх нь эвдрэлтэй, олон жилийн насжилттай болохоор одоогийн байдлаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа 16 техник тоног төхөөрөмж бий. 

Өөрөөр хэлбэл, манай байгууллагын хувьд хүний нөөц бололцоо бага, техникийн хувь чадал муутай. Сая үүссэн үерийн нөхцөл байдалд Улаанбаатар хотын бүх л ус соруулах машин очиж ажилласан ч хүчрэхгүй техникийн дутагдалд орсон.

Хотын хэмжээнд барилгажилт их, шинэ суурьшлын бүсүүд үүсэж, голын эх дээр очиж айл өрх ААН-үүд байшин барилга барьж байгаа нь хотыг үер усны аюулд оруулах эрсдэл үүсгэж байна.

Мөн бид дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд далан суваг, борооноос зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж эхэлдэг байсан бол энэ жил гуравдугаар сарын 15-нд эхэлж, энэ ажил руугаа орсон. Одоогийн байдлаар тус ажил 80 хувьтай явж байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 45 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 54 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 3 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 23 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 24 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 29 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 56 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top