Улсын онцгой комисс өнөөдөр 15:00 цагт хуралдаж, халдварын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээ.
Ингэхдээ хөл хорио тогтоох асуудлыг урьтал болгохгүй, харин хатуу хянялт тавихаар санал нэгдсэн байна. Цаашид халдварын тархалтаас хамаарч наадам хийх эсэхийг шийдэх аж.
Өнгөрсөн 24 цагт 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2263 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 78,344 болж байна. Мөн хугацаанд 8 хүн нас барснаар Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 369-д хүрээд байна.