x

​​​​​​​Данханд зориулсан архитектур буюу дэлхийн ер бусын 12 байшин

Эдгээр уран зөгнөлийн барилгуудыг харахад аргагүйн эрхэнд өөрийгөө үлэмж биетийн оронд очсон Гулливер эсвэл эзнийхээ гал тогоонд төөрсөн муурын зулзага гэх сэтгэгдэл төрнө дөө. Гайхмаар...

https://n1s1.hsmedia.ru/23/b5/1b/23b51b0fb8346af04975555f0ca91819/1200x800_0xac120003_10584464201621263271.jpg

Данхан байшин

Цайны музей, Мейтан, Хятад

Хятадын Гуйчжоу мужийн Мейтан тойрог хятад навчин цайны эх орон гэгдэх ба хөдөө аж ахуйн гол ургамлын бүс нутаг хэвээр байгаа. Данханд зориулсан томоохон хөшөө гэж Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн. Цайны музейн байшинг 2010 онд барьжээ. Байшингийн өндөр нь 73,8 метр, бүсэлхийн хамгийн их диаметр нь 24 метр, дотор орон зайн талбай нь 5000 м² гаруй. Данхны суурь нь дөрвөн одтой зочид буудал болдог.

https://n1s2.hsmedia.ru/04/53/2d/04532dcb4ed06503857228f3cb0c0a15/1200x800_0xac120003_16450451761621263307.jpg

Левиафаны хэвлийд

Загас агнуурын хөгжлийн үндэсний зөвлөлийн байр, Хайдарабад, Энэтхэг

Салбарын захиргааны асар том загас хэлбэртэй байшинг 2020 онд босгож дуусчээ. Эхнээсээ л Барселон дахь Франк Герийн бүтээлийн "Алтан загас" (El Peix d'Or) баримал уран барилгачдад онгодыг дуудаж өгчээ. Зураг төсөл нь илүү цогц, футурист байсан юм. Харин барилгын ажлын явцад загас дэгжин төрхөө гээн "таргалж бүдүүрчээ". Загасны зүүн сэлүүр нь гол орох хаалганы саравч болдог ба шөнө байрыг үзмийн ягаан өнгөөр гэрэлтүүлдэг.

https://n1s2.hsmedia.ru/ad/ab/ce/adabce3907f95fe9aac432cd135a573a/1200x1725_0xac120003_5712582571621263283.jpg

Шургуулган дах шопинг

Худалдааны төв, Жеймстаун, АНУ

Хойд Каролина мужийн Furnitureland South гэдэг худалдааны төв нь 120000 м² талбай эзэлсэн тавилгын томоохон дэлгүүр юм. Талбайгаас гадна түүний дэлхийн хамгийн том шургуулга хэлбэрээр хийгдсэн нүүрэн тал хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Шургуулгын өндөр нь 25,9 метр. Энэ дөрвөн давхар дэлгүүрийг тавилгын Диснейленд гэж зүй ёсоор нэрлэжээ.

https://n1s2.hsmedia.ru/f1/84/7c/f1847c11efdd7ce77c9ad8734245cced/1200x918_0xac120003_16419310611621263331.jpg

Номын байшин

Нийтийн номын сан, Канзас-Сити, АНУ

Номын сан 1999 онд эхлээд Анхны Үндэсний банк байсан шинэ байрыг Канзас-Ситийн төвд авчээ. Түүний шинэчлэл нь 2004 онд  дуусч байрны нүүрэн тал нь хорин номыг босгон байрлуулсан асар том “номын тавиур” болон хувирав. Номын тэр цуглуулга нь Шекспирийн “Ромео ба Жульетта”,  Толкиены “Бөгж эзэгнэгч”, Хеллерын “Заль 22” зэргийн дэлхийн сонгодог уран зохиолын хөшөө дурсгал болж байна. “Ном” тус бүрийн өндөр нь 7м, өргөн нь 2м орчим.

https://n1s1.hsmedia.ru/a8/d1/d3/a8d1d35599a8d463ccd06b408bc62352/1200x1265_0xac120003_18855747361621263339.jpg

Голын эрэг дэх “зугаалга”

Longaberger Basket байшин, Нью Йорк, АНУ

Longaberger Basket Company-ийн төв байрыг 1997 онд босгожээ. Асар том “сагс” 1997онд баригдсан байна. Компанийн эзэн Дейв Лонгабергерт компанийнхаа бүх үйлдвэрүүдийг гол бүтээгдэхүүн сагсны хэлбэрээр бариулах санаа төржээ. Тэр санаа нь хэтэрсэн их санаа болж таарав. Дейвын залгамжлагч нар 2008 онд энэ сонин байрыг худалдсан ба шинэ эзэн нь түүнийг таван одтой зочид буудал болгохоор шийдсэн байна. Тэр төлөвлөгөөнд нь коронавирус саад болоод өнгөрсөн онд түүнийг худалдахаар зарлажээ.

https://n1s1.hsmedia.ru/fb/34/0b/fb340bb2a5c2b9d56d46f6e5cedfdd13/1200x900_0xac120003_9616165201621263353.jpg

"Ганьбэй!"

Wuliangye Yibin компанийн төв байр, Ибинь, Хятад

Wuliangye Yibin компани нь Хятадын алкоголын томоохон үйлдвэрлэгч бөгөөд Сычуань мужийн Ибинь хотноо байрладаг. Түүний хамгийн алдартай бүтээгдэхүүн нь байцю (白酒 - "цагаан архи") гэх улаан буудайн архины улянъэ сортын алкогол бөгөөд 40-60 градусын чанга согтууруулах ундаа юм. Энэ тухай бүү мартаасай гээд тус компани 2010 архиныхаа лонхны хэлбэртэй оффисийн байраа босгожээ. Уг байрыг  арай бага хэмжээний лонхнууд тойрч байгаа. Эдгээр лонхонд компанийн контор, үйлдвэр, музей зэрэг байрладаг.

https://n1s1.hsmedia.ru/ad/3f/a0/ad3fa0b78b7c8181178ea8b7f2dd0198/1200x797_0xac120003_16694819001621263359.jpg

Бульдозерын үзэсгэлэн

United Equipment Company, Тарлок, АНУ

Компанийн эзэд сайн бульдозер алсаас харагдаж байх ёстой гэж үзэв. Компани нь барилгын техникийн худалдаа түрээс эрхэлдэг ба рекламын самбрын оронд төв байраа Caterpillar гэдэг шар бульдозер болгон хувиргажээ.

https://n1s1.hsmedia.ru/ee/d5/42/eed542c6e5b346c7ce5e1100ad3e837f/1200x860_0xac120003_6812030491621263369.jpg

Хивс

Хивсний үндэсний музей, Баку, Азербайджан

Музей 1967 онд байгуулагдсанаас хойш цөөнгүй удаа байраа сольсоор 2014 онд Михаил Усейновын өргөн чөлөөний  Үндэсний цэцэрлэгийн нутаг дэвсгэрт шинэ байр босгосон нь хотын дурсгалт газар болон хувирч жуулчдыг татах болов. Хуйлсан хивсний хэлбэртэй байрны зураг төслийг Австрийн уран барилгач Франц Янс бүтээсэн ба музейд хивсний нэхмэл ба чимэглэх урлагийн 14 мянган үзмэр байрладаг.

https://n1s1.hsmedia.ru/cf/fc/8a/cffc8a3a5de2d8681eff913c11f20b0a/1200x800_0xac120003_11057301341621263377.jpg

Гурван хөгжөөнтэй мэргэд

Tianzi Hotel, Ланфан, Хятад

Tianzi гэх зочид буудлын нэрийг “Тэнгэрийн хөвгүүн” гэж буулгаж болох бөгөөд түүнийг 2000 онд Бээжингээс машинаар нэг цаг яваад хүрэх Хэбэй мужийн Ланфан хотод босгожээ. Гайхалтай гэмээргүй 41,6 метрийн өндөр 10 давхар байшингийн нүүрэн талыг гурван бурхадын дүрээр чимжээ. Зүүн талын цэнхэр хувцастай Шу урт насыг, төвийн улаан хувцастай Фу нь азыг, баруун талын ногоон хувцастай Лу нь цэцэглэлтийг бэлгэддэг. Байрны гол хаалга нь Шугийн баруун хөлөнд байрлажээ.

https://n1s1.hsmedia.ru/c3/07/48/c307485d4e3e6062608c389b5bd2935d/1200x1489_0xac120003_19905234651621263386.jpg

Робот техникийн хуулиар

United Overseas Bank, Бангкок, Тайланд

Robot Building нэрээр алдартай болсон банкны төв байрыг 1987 онд босгосон ба эхлээд энэ төслийг санаачлан уран барилгач Сумет Джумсаид захиалсан Bank of Asia тэнд байрлаж байлаа. Тэр нь компьютерын техник банкны ажил хэрэгт ямар нөлөөтэй гаргахаар шийдсэн байна. Хүүгийнхээ тоглоомын роботыг уран барилгач жишиг болгон аваад зургийг гаргажээ. Робот барилгын хоёр нүд нь хоёр том хэлэлцээрийн тасалгааны цонхнууд юм.

https://n1s1.hsmedia.ru/e7/d9/dc/e7d9dcf33d4d7b82fb6721f66b3431c0/1200x800_0xac120003_3254243801621263397.jpg

Хуримын шаахай

High-Heel Wedding Church, Будаи, Тайвань

Өндөр өсгийтэй болор шаахайг дүрсэлсэн сүмийн байшинг Тайванийн зүүн эргийн Будай  хотод 2016 онд босгожээ. Барилгын өндөр нь 17,76 метр, өргөн нь 11,9 метр ба урт нь 25,16 метр байрыг цэнхэр шилний 320 хэсгээр бүтээжээ. Тэр жилдээ уг байшин Гиннессийн дээд амжилтын номонд шаахайд зориулсан хамгийн том хөшөө гэж бичигдэн оржээ. Уг сүмд зөвхөн хуримыг л бүргэдэг үүнээс өөр шашины элдэв ажил явуулдаггүй байна.

https://n1s1.hsmedia.ru/26/55/6c/26556c4cafe6611e959c6fe3e3c62bad/1200x675_0xac120003_5114884711621263403.jpg

Крейцерын магтуу хөгжим

Хэфэйн технологийн их сургууль, Хэфэй, Хятад

Хар төгөлдөр хуур түүнд түшүүлэн тавьсан шилэн хийлийн дүрстэй байшинг Аньхой мужийн Хэфэй хотын технологийн их сургуулийн уран барилгын факультетын оюутнуудын зураг төслөөр 2007 онд босгожээ. Барилга өөрөө гурван бетон хөл дээр боссон ба орох хаалга шат нь хийл  хөгжимд байрлажээ. Дээвэр  дээр нь зуны тагттай бөгөөд түүнийг бороо салхинаас төгөлдөр хуурын таг нь сөхөгдсөн байдлаар хамгаалдаг байна. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top