x

Шахмал түлш үйлдвэрлэл 12 дахин өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 14.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (10.1 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.5 (12.8 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 226.5 (6.6  хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв.

Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 68.9 (6.9 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (12.8 хувь) их наяд төгрөгөөр багасахад нүүрс олборлолт 1.8 (36.7 хувь) их наяд, газрын тос олборлолт 565.0 (60.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөллөө.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өнгөрсөн 11 дүгээр сард 1.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 141.8 (7.5 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Үүнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 82.0 (21.8 хувь) тэрбум, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 77.6 (5.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр төмрийн хүдэр, алтны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 7.6-26.6, боловсруулах аж үйлдвэрийн салбарт согтууруулах ундаа, ус, ундаа, жүүс, спирт, цемент, шингэн сүү, гурил зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.7-13.9 хувиар өсжээ.

Мөн шахмал түлш, амны хаалтны үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхээс 2.3-12.0 дахин ихсэв.

Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал металл агуулгаараа, чулуун нүүрс, газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 3.9-43.6, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шохой, ноолууран сүлжмэл эдлэл, катодын зэс, малын мах, баяжуулсан нүүрс, самнасан ноолуур, металл бэлдэц, тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7.5-53.8 хувиар багаслаа.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 17.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (7.5 хувь) их наяд төгрөгөөр багасав. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 1.1 (8.9 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 374.9 (7.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөллөө.

Нийт борлуулсан бүтээгдэхүүний 10.1 их наяд төгрөг буюу 58.2 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Үүний 8.6 их наяд төгрөг буюу 84.6 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.

Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 60.4 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын, 33.5 хувийг нүүрс олборлолтын салбарын, 4.2 хувийг газрын тос олборлолтын салбарын, 1.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) энэ оны 11 дүгээр сард 124.2 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.8, өмнөх сараас 6.2 хувиар буурч, харин өмнөх оны эцсээс 11.1 хувиар өсжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top