x

Үерийн хамгаалалтын бүсэд газар олгохгүй байхыг үүрэг болгов

Улаанбаатар хотод энэ сарын 7-8-нд үргэлжлэн усархаг орсон борооны улмаас зарим авто зам, явган хүний зам, нүхэн гарц усанд автаж, иргэдийн хөдөлгөөнд саад учруулаад байна. Мөн зуслангын бүсүүдэд ч байдал хүндхэн байна. Түүнчлэн, цаг агаарын урьдчилсан мэдээллээр Улаанбаатар хотод тав хоног дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. 

Хотын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс үер усны гамшгаас сэргийлэх чиглэлээр газар дээр нь ажиллаж байна. 

Тэрээр энэ үеэр "Нийслэлд хийсэн замууд борооны ус зайлуулах хоолойгүй байгаа. Энэ нь иргэдийн амь нас, аюулгүй байдалд нөлөөлж, цаашлаад гамшгийн нөхцөл байдлыг бий болгож байна. Тиймээс шилдэг инженерүүдийг ажиллуулах ёстой юм. Үерийн усны ам болон эрсдэлтэй байршил дээр гэр хороолол барьсан байдаг. 2-3 хоног бороо ороход ийм нөхцөл үүсэж байгаа юм чинь 1966 оных шиг 14 хоног бороо орвол хот тэр чигээрээ урсах эрсдэлтэй байна. Шийдэл, гарцыг дандаа инженерийн тооцоо, судалгаатай гаргаж байх хэрэгтэй. Ажлыг хямд аргаар шийдсэний эцсийн үр дүн муу гарч байна" гэсэн юм.

Үерийн хамгаалалтын бүсэд одоогоор 1098, Сэлбэ голын сав газарт Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс газар олгосон 13081 айл, өрх суурьшсан байна.

Хотын дарга Сэлбэ гол орчимд Байгаль орчны үнэлгээ хийлгэж, голын хамгаалалтын бүсэд олгосон газрын захирамжийг цуцлах, үер усны гамшгаас хамгаалах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй байхыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 2 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 11 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 40 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 41 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 46 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 13 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top