Монгол улс өчигдөр найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж, зургаа дахь Ерөнхийлөгчөө сонголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай" гэжээ.
Дашрамд, гадаадад байгаа сонгогчдоос нэр дэвшигч Д.Энхбат хамгийн өндөр санал авсан байна.