x

Усны “зовлон” эхэллээ

Хэзээнээсээ монголчуудад сууж өгдөггүй нэг зан нь хэнэггүй, хайхрамжгүй байдал. Аялаж, амрах дуртай хэрнээ ойр тойрныхон болон хүүхдээ анзаарахгүй. Хэчнээн ч жил, сар, өдрөөр улиглаж сэрэмжлүүлээд жил бүр усны осол эндэгдлийн тоо буурахгүй нь дэндүү харамсалтай. Үүний ганцхан жишээ нь, өнгөрсөн ням гаригт хөдөлгөөнт эргүүлээр ажилласан алба хаагчид голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, 162 хүүхдийг эргээс холдуулж, 149 тээврийн хэрэгслийг голоос 50-100 метрийн зайд байрлуулжээ. Амралт зугаалгын улирал дөнгөж эхэлж байхад ганцхан өдөрт нөхцөл байдал ийм л байна.

Гэтэл улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар найман аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 18 хүн амь насаа алджээ. Үүний тав нь хүүхэд байгаа юм. Нийслэлийн хэмжээнд гол усны 13 дуудлага ирж,  аврагчид 33 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Өөрөөр хэлбэл, усны ослын дуудлага бүртгэгддэг сүүлийн 2-3 сард 18 хүн амь насаа алдаж, аврагчид цөөнгүй иргэнийг хамгаалжээ. 

Гол усны аюулын оргил үе нь зургаагаас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Энэ дагуу Хэрлэн, Тэрэлж, Туул голд иргэд усанд осолдохоос урьдчилан сэргийлэх завьт эргүүл хоёр хоногийн дараагаас ажиллана. Өнгөрсөн онд завьт эргүүлийн 45 том хүн, 21 хүүхдийг аварч, усанд осолдсон 14 том хүн, таван хүүхдийн цогцсыг гаргасан байдаг. Энэ мэтээр онцгой байдлын аврагчид хяналт тавих ч иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал юм. Тиймээс амралтын өдөр гол ус бараадахдаа өөрийгөө болон үр хүүхдэдээ сонор сэрэмжтэй байж хяналт тавих нь зүйтэй юм. Ялангуяа, томчууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох, хүүхдээ хайхрахгүй орхих эрсдэл гаргахгүй байх хэрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 22 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top