x

Д.Сумъяабазар: Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Хотын дарга Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Гэр хорооллын 226 мянган өрхийг орон сууцны төлөвлөлтөд хамруулах ажил эрчимтэй явж байна. Төсөв, санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаас болж Улаанбаатар хотод сүүлийн 30 жилд хуримтлагдсан, шийдэж чадаагүй олон ажил бий. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын төлөвлөлтийг шинэчлэх, хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт төвийн зургаан дүүргээр явж, бүтээн байгуулалт хийх хэд хэдэн байршилтай танилцлаа. Бодит байдалтай газар дээр нь очиж танилцана гэдэг бол хамгийн сайн үр дүн байдаг. Яагаад гэвэл оновчтой, зөв шийдвэр гаргана. Үүнээс үүдэн дараагийн хөрөнгө оруулалтын ажлууд шуурхай явдаг.

Баянгол дүүрэгт хэсэгчилсэн инженерийн байгууламжаар гэр хорооллыг барилгажуулах ажил хэд хэдэн байршилд хэрэгжиж байна. Цаашлаад гэр хорооллыг барилгажуулахад иргэдийн оролцоо чухал. Хамгийн гол нь иргэдтэйгээ ойлголцож, хамтарч ажиллах шаардлагатай байгаа.

Сүүлийн 30 жилд хуримтлагдаж ирсэн хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар, УИХ-ын түвшинд дэмжиж, оновчтой шийдвэр гаргасан. Мөн нэгдмэл зохион байгуулалтад ороод ажиллаж эхлэхээр гаднын хөрөнгө оруулагч нар Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж байна. Яриа, хэлэлцээр эхэлсэн. Засгийн газрын хуралдаанд хийж байгаа ажлаа үе шаттай танилцуулна. Гандан хийдийг өв соёл дээр суурилсан соёлын аялал жуулчлалын байдлаар хөгжүүлнэ. 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийж, улс, нийслэл, бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтыг шийднэ. Үүнийг Засгийн газрын хуралдаанд 14 хоногийн дотор танилцуулахаар боллоо.

Инженерийн шугам сүлжээг өргөтгөж, газар доорх байгууламжаа зохион байгуулбал Улаанбаатар ирээдүйд зөв төлөвлөлттэй хот болох суурь тавигдана. Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотыг түүхэндээ анх удаа бодлого, санхүү, эрх зүйгээр нь дэмжиж байгаад талархаж байна. 1.5 сая иргэний эрх ашгийн төлөө УИХ, Засгийн газар маш сайн бодлогын дэмжлэг үзүүлж байгаа. Хотын даргын хувьд гэр хорооллын айл өрхөөрөө байнга явж, санал бодлыг нь сонсоно” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.210.65.69)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 1 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 9 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 18 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 39 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 40 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 45 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 12 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top