x

Ганболд Ольга Сергеевна: Надад бүрэн дүүрэн аз жаргал өгсөн биеийн минь нэг тал болох ханьдаа баярлалаа

Монгол Улсын хүн амын бодлогыг дэмжих зорилгоор дөрөв болон зургаан хүүхэд төрүүлсэн ээжүүдийг "Эхийн алдар" одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж "Эхийн алдар" одон авахаар болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд дөрөв болон зургаан хүүхэдтэй ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, одонг нь гардуулж байгаа билээ.

"Эхийн алдар II" одонгоор энгэрээ мялаасан нэгэн ээжийг онцолж байна. Ганболд Ольга Сергеевна ОХУ-д төрсөн ч монгол хүнтэй гэр бүл болж, манай улсын иргэн болон дөрвөн хүүхдийн аав, ээж болсноор өнөөдөр ийнхүү Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авлаа. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монгол Улсын иргэн болсон гадаад эмэгтэйд "Эхийн алдар" одон гардуулсан анхны тохиолдол ажээ.

Ганболд Ольга Сергеевнатай ярилцлаа. 

-Танд алдарт "Эхийн одон" авсанд баяр хүргэе! Монгол хүнтэй гэр болсон гадаад эмэгтэй энэ одонг авсан тохиолдол ховор байх. Энэ тухай анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Баярлалаа. Би дөрвөн сайхан хүүхэд төрүүлж, тэд нар минь ээжийгээ Алдарт эх болголоо. Бид их баяртай байна. Алдарт эхийн одонгоо зургаадугаар сарын 5-нд авна гэдэг мэдээг сонсоод мэдээж маш их баярласан. Нөхөртэйгөө, хадам ээжтэйгээ гурвуулаа бие биеэ хараад инээлдэж, бөөн л баяр хөөр болсон доо. Тэр өдөр хадам ээж маань манайд ирчихсэн байсан юм.

Эхийн одон гэдэг бол маш ариун, шударга шагнал гэж боддог. Олон сайхан хүүхэд төрүүлж, зөв өсгөн хүмүүжүүлснээр улсаа хүчтэй болгож байна гэсэн үг. Аливаа улсын залгамж үе нь хүүхдүүд шүү дээ, тиймээс ээж хүний ач гавьяаг үнэлсэн сайхан одонгоор энгэрээ гоёсондоо маш их баяртай байна.

-Эх хүн байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Хүүхдүүдийнхээ эрүүл энх өсөж байгааг харах, тэд нарыгаа өсөж өндийгөөд дуртай мэргэжлээ эзэмшин хайртай хүнтэйгээ учирч аз жаргалтай амьдрахыг харах, хамгийн гол нь шударга, сайн хүн өсгөж чадсан бол тэр нь эх хүний жаргал гэж бодож байна.

-Монголд ирээд хэдэн жил болж байгаа вэ. Танд энд амьдрахад хамгийн сайхан санагддаг зүйл нь юу вэ?

-Монголд ирээд 10 жил болж байна. Хамгийн их таалагддаг зүйл бол монгол хүний цагаахан, өгөөмөр сайхан сэтгэл гэж боддог. Мөн Монголынхоо байгальд их хайртай.

-Монголд төрөхдөө айж түгшиж байсан уу. ОХУ-д төрөхөөс ялгаатай зүйл байсан уу?

-Нөхөр бид хоёр анх Оросын Холбооны Улсад, тухайлбал Ижил мөрний эрэг Дубна гэдэг Цөмийн шинжилгээний нэгдсэн төв байдаг хотод анхны хүүхдээ өлгийдөн авч аав, ээж болж байлаа. Нөхрийн маань аав цөмийн физикч хүн. Харин дараагийн хүүхдүүдээ Монголд ирээд төрүүлсэн. Хэл мэдэхгүй ч надад түгших зүйл байгаагүй. Учир нь туршлагатай сайн эмч дээр тогтмол зөвлөгөөгөө авч явсаар ном ёсоороо төрсөн. Миний эмч, Нэгдүгээр төрөхийн их эмч М.Түвшинжаргалдаа туйлын их баярлаж явдаг. Нөхрийн маань дүүгийн анхны охиныг, манай гурван хүүхдийг эх барьж авсан хүн.

Орос, Монголын төрөх эмнэлгүүдийн үйл ажиллагаанд би ялгаа зөрүү ажиглаагүй. Монгол эмч, сувилагч нар мэргэжлийн ур чадвар сайтай, хүнлэг, эелдэг хандаж байсны дээр мэдээгүйжүүлэгч эмч Баярцогтоор төрөлтийн өвдөлт намдаалт хийлгэж, өвдөлтгүй төрж байсан. Эхний төрөлтийн явцад хийлгэж байгаагүй өвдөлт намдаалт хийлгэж сайхан төрөөд Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил сайн юм байна гэж ойлгосон.

-Гэр бүлийн аз жаргал гэдгийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Гэр бүлийн аз жаргал гэдэг нь үнэнч хайр, итгэл, хамтдаа бэрхшээлийг давах чадвар, бүгд эрүүл энх байхыг хэлэх болов уу. Надад бүрэн дүүрэн аз жаргалыг өгсөн биеийн минь нэг тал болох ханьдаа баярлалаа гэж хэлье. Бас өнөөдөр надтай хамт алдарт эхийн одон авсан олон сайхан ээжүүддээ баяр хүргэж аз жаргал хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 2 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 10 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 19 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 40 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 41 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 46 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 13 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top