x

Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болно

Хотын дарга өчигдөр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн хийх, хөрөнгө санхүүжилт татах, ямар зохион байгуулалт хийх талаар та бүхэнтэй санал солилцох уулзалт хийж байна” гэлээ.

Тэрээр “Бидэнд тогтвортой засаглал, тогтвортой төрийн алба хэрэгтэй” гээд Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг онцлов. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм.

Хууль эрх зүйн чадамжгүй байсан учраас үеийн үед хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэж чадаагүй ирсэн гэж байлаа. Тиймээс Улаанбаатар хот бие даасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэв.

Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаж буй. Түүнчлэн хотын асуудлыг шийдвэрлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлд өгөхөөр болсон. Тэгэхээр хууль эрх зүйгээ сайжруулснаар цаашид 420 тэрбумаар зогсохгүй урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах боломжтойг Хотын дарга онцолж байсан юм.

Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм.

Ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ. Үүнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Худалдан авах ажиллагааны газрын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр хууль бус зүйлээс ангид, ёс зүйтэй байхыг сануулаад, чанар стандартын шаардлага хангасан, хуулийн хүрээнд, хугацаанд нь төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэх ёстой гэлээ.  

Үүний дараа нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар байгууллагын үйл ажиллагааны талаараа товч танилцуулга хийсэн юм. Тухайлбал, өнөөдөр нийслэлийн хэмжээнд 361 тендерийн төсөл, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа аж. Мөн Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг талаар танилцуулсан.

Харин Хотын дарга Засгийн газар, УИХ-аас томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг хэлж байлаа. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн асуудалд Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчдын ур чадвар, туршлага шаардлагатай гэлээ. Тэрээр ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ гэв.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, дээрх байгууллагад 25-30 насны залуучууд ажилладаг. Тэдний нийгмийн асуудал, орон сууцанд хамруулах асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байсан юм. Хотын дарга боломжоороо дэмжиж ажиллахаа илэрхийлээд, хариуцсан дарга нарт тооцоо, судалгаа хийж, танилцуулах үүрэг чиглэлийг өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 0 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 8 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 17 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 38 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 39 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 44 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 11 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top