x

Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УОК-ийн Шуурхай штабад ажиллаж, вакцинжуулалтын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдсаны дүнд улсын хэмжээнд Зургаадугаар сарын 1-ний байдлаар нэгдүгээр тунд 1.8 сая хүн, хоёрдугаар тун вакцинд 1.3 сая хүн хамрагдаад байна. Вакцин хийлгээгүй үлдсэн 1.2 сая хүүхэд, 200 орчим мянган иргэн үүн дотор 80 мянган жирэмсэн эмэгтэй байгаа.

Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн хувьд халдварын тоо буурч байгаа юм байна. Хүүхэд, залуучуудын хувьд өндөр эрсдэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, вакцинд хамруулах шаардлагагүй гэж үзэж байсан хүн амын хэсэг маань хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогддог болж байна. Иргэд хоёр тунд вакцинд хамрагдсан ч шинж тэмдэггүй, тээгч хэлбэрээр халдвар авах эрсдэл их байна. Энэ нь хүүхдийн өвчлөл их байгаагаас харагдаж байна гэж ойлголоо.

Тиймээс орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн вакцинд бүрэн хамрагдсан ч халдвар авах эрсдэл их байгаа учир халдвар хамгааллын дэглэм сахихыг иргэддээ уриалах шаардлагатай байна. Үүнд анхаар ажиллахыг Ерөнхий сайдын хувиар чиглэл өгч байна.

Вакцины үр дүн Зургаадугаар сарын 15-наас мэдэгдэж эхэлнэ гэж эрдэмтэд тооцоолсон. Долоодугаар сарын 1-н гэхэд вакцинжуулалт дуусна. Намар гэхэд вакцины үр нөлөө гарч, халдварын тоо нэлээд буурна гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргасан. Ингэвэл маш сайн. Бидны тавьсан зорилт үндсэндээ биелэнэ гэсэн үг.

Харин бидний тооцоолсноос өөр үр дүн гарвал яах вэ гэдгээ маш сайн тооцоолох шаардлагатай байна. Эрсдэлт бүлгийн иргэдийнхээ 90 орчим хувийг вакцинд хамруулсан болохоор цаашид хатуу хөл хорио тавихгүй. Шаардлагатай бол хэсэгчилсэн хязгаарлалт хийгээд явахаас өөр гарцгүй.

Өчигдрөөс хойш тусгай албадаас КОВИД-35 гэдэг өөр вирус дэгдэх магадлалтай гэсэн дэлгэрэнгүй мэдээллүүд ирсэн. Энэ мэдээлэлд урьдчилсан шинжилгээ хийж, анхаарах шаардлагатай байна. Цаашид шинэ нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр эрдэмтийн баг, их сургуулиудтай хамтран ажиллах шаардлага байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 4 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 12 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 22 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 42 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 43 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 цаг 48 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 15 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 23 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top