x

Сонгууль 2021: Сонгуулийн төөрөгдлүүд

Сонгууль өгөхгүй байхыг уриалах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг". Иргэд энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломж нь сонгох эрхээ хэрэгжүүлэн өөрсдийн төлөөллөөр дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох явдал юм. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэхгүй байх зорилгоор сонгууль өгүүлэхгүй байхыг уриалах, сонгуулийн үйл ажиллагаанд зориуд саад учруулах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тооцогддог. Сонгууль өгүүлэхгүй байхыг уриалахын цаад зорилго нь сонгуулийн үр дүнд урьдчилан нөлөөлөх зорилготой улс төрийн шинжтэй үйлдэл юм. Зөвхөн улс төрийн зорилготой төдийгүй цаашлаад иргэн хүний төрийн үйл хэрэгт оролцох, төр засгаа эмхлэн байгуулах үйл хэрэгт хөндлөнгөөс саад учруулсан Үндсэн хуулийн эсрэг ноцтой үйлдэл гэдгийг эрхэм сонгогч Та бүхэн анхаарч, иргэний үндсэн эрхээ өөрийн итгэл үнэмшлийн үндсэн дээр хэрэгжүүлэх нь зөв юм. 

Хууль бусаар сонгуулийн үр дүнтэй урьдчилан эвлэрүүлэх

Нэр дэвшигчийн улс төрийн чансаа буюу рейтингийг тогтоох зорилготой аливаа шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, хэвлэн нийтлэхийг хуулиар шууд хориглодог. Энэ нь иргэдийг сонгуулийн үр дүнтэй урьдчилан эвлэрүүлэх, санал өгүүлэхгүй байх, мөн зарим нэр дэвшигч нарт зохиомлоор давуу байдал бий болгохоос урьдчилан сэргийлсэн хуулийн зохицуулалт юм. Харамсалтай нь сонгуулийн үр дүнгийн талаар хууль зөрчин урьдчилан судалгаа хийж нийтэд түгээх, ингэснээр сонгогчийн сонгуулийн идэвхи оролцоог сулруулах үйлдэл гарсаар байна. Тэр бүү хэл судалгааны нэр барьж нэр дэвшигч нарын талаар хувийн үнэлэлт, дүгнэлтээ өгч байгаа нь илэрхий хууль зөрчсөн үйлдэл юм. Сонгуулийн үр дүнг урьдчилан зохиомлоор мэдээлснээр иргэдийн хувьд “надтай, надгүй хэн сонгогдох нь тодорхой, эсхүл миний дэмжсэн нэр дэвшигч ялахгүй юм байна” гэх зэрэг хуурмаг төөрөгдлийг өөртөө урьдчилан бүрдүүлж сонгогчийн эрхээсээ ухамсаргүйгээр татгалздаг. Үр дүнд сонгуулийн идэвхтэй иргэдээс олонхийн дэмжлэг авсан нэр дэвшигч “хөвөгч”, “саарал” хэсэг гэх хэнийг сонгохоо шийдээгүй байгаа сонгогчдын эрсдэлээс өрсөлдөөнгүй хялбар аргаар зайлсхийж чаддаг. 

Сонгуулийн үр дүнтэй урьдчилан эвлэрч санал өгөхөөс зайлсхийсэн иргэдийн тухайд ийнхүү иргэний сонгох эрхээ эдлэх идэвхитэй үйлдэл хийгээгүйн улмаас өөртөө гомдохоос өөр аргагүй байдалд хүрдэг болохыг эрх биш хэрсүү сонгогчид ухаарах цаг болсон. 

Засгийн газар хууль зөрчин сонгуульд давуу эрхээр оролцох

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь тэгш байдлыг хангах зарчим юм. Энэ нь иргэд төр засгаа байгуулах сонгуулийн үйл ажиллагаанд шууд хамаарна. Энэ удаагийн сонгуулиар ажиглагдаж буй нэгэн шинэ үзэгдэл гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаад Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Засгийн газар нь тухайлсан нэг нэр дэвшигчийн онцлон дэмжин оролцож байгаа нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, тэгш байдал, шударга ёсыг хангах зарчмыг илэрхий ноцтой зөрчиж байгаа болох нь ажиглагдлаа. Засгийн газрын нэр дэвшигч гэсэн ойлголт байхгүй, зөвхөн УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигч нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. Тэгээд ч Засгийн газрын дэмжлэгтэй нэр дэвшигчтэй бусад аль ч нэр дэвшигч тэгш шударгаар өрсөлдөх боломж байхгүй. Өмнөх аль ч Ерөнхийлөгчийн сонгуульд Засгийн газар илэрхий нэг нэр дэвшигчийг дэмжин оролцож байгаагүй болохыг иргэд сонгогчид тунгаахын зэрэгцээ үүнд шүүмжлэлтэй хандах цаг болсон байна. Ерөнхий сайдын зүгээс Ерөнхийлөгчийг захиалж, үүнийхээ үндэслэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ойлголцол гэх тайлбараар зөвтгөхийг оролдох болж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь улс төрийн явцуу эрх ашгаар сүлбэлдэхийн хор уршгийг бид хангалттай амссан. Үүний үр дагаварт нь шүүх засаглалыг улс төрийн зорилгоор бүрэн эрхшээж улс төрийн өрсөлдөгч нараа хилсээр ял шийтгэхийн зэрэгцээ нөгөөтэйгүүр албан тушаалаа урвуулсан этгээдүүдийг ял завшуулсан нь илэрхий болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь улс төрийн явцуу ашиг сонирхлын төлөө биш улс үндэстний язгуур эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага тул зөвлөлийн гишүүдийн намын харьяалал ямар байх нь хамааралгүй юм. 

Ирцээр бойкотлох боломжтой гэж итгүүлэх

Шулуухан хэлэхэд "ирцээр бойкотлож дахин сонгууль хийнэ" гэсэн гэнэн сэтгэлгээнээс салах цаг болсон. Өмнөх туршлагаас үзэхэд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн аль ч сонгууль ирцээс шалтгаалан дахин хийгдсэн тохиолдол байхгүй. Харин ч эсрэгээр сонгогчдын ирц, идэвхи оролцоо улам нэмэгдэж байна. Ирц хүрдэггүй юм гэхэд тухайн сонгуулийн хэсгийн хороонд нэмэлт саналт хураалт явуулаад ирцийг нөхөж бүрдүүлэх хуулийн зохицуулалттай. Иймд нэр дэвшигч нар таалагдахгүй гэсэн шалтгаанаар, эсхүл өөрийн дэмжихийг хүссэн нэр дэвшигчийг өрсөлдүүлэх зорилгоор сонгох эрхээсээ татгалзах нь нүд рүүгээ хуруугаа хийхээс өөрцгүй хэт гэнэн хандлага юм. Тэр ч бүү хэл аль нэр дэвшигчийг дэмжихгүй байх эрх (цагаан сонголтын талаар жич өгүүлнэ) байгаа бөгөөд энэ нь сонгуулийн ирцэд хамаарах тул ирцээр бойкотлох нь сайн дураар бууж өгч, улс төрийн хүсэл зоригоосоо татгалзсанаас өөрцгүй үйлдэл юм. 

Тогтвортой байдлыг уриалах нэрийдлээр тодорхой нэр дэвшигчийг дэмжих

Төрийн эрх мэдлийн аль нэг улс төрийн хүчний цулгай өнгөтэй болгох бодлого хоёр хэлбэрээр явагддаг. Эхнийх нь нэг улс төрийн хүчнийг нэг мөр сонгоод хариуцлага нэхэх тухай. Нөгөөх нь тухайн эрх баригч улс төрийн хүчинд тааламжгүй ханддаг хэсэгт зориулан нэг мөр ачааг нь үүрүүлээд шаландаа хүрч шалдаа буусных нь дараа мөн чанарыг нь таньж дахин өөр сонголт хийлгэж сэргэн мандах тухай. Сүүлийн үед нэг мөр живж ёроолдоо хүрээд дахин шинээр бүхнийг эхлүүлэх тухай ярьж бичих нь их болжээ. Үнэндээ ямар ч ёроол, шал гэсэн ойлголт байхгүй. Сайн, муу ч салгалаад Монгол Улсын алдаа оноотой түүх болоод явахаас биш бүрмөсөн унагааж аваад дахин сэргэн мандана гэдэг гэнэн төсөөллөөсөө ангижрах цаг болсон. Төр засгаа эмхлэн байгуулах үйлсэд ийм хөнгөн хуумгай хандаж огт болохгүй. Нэг улс төрийн хүчинд бүгдийг нүдээ аниад даатгах тухай ойлголт ч буруу юм. 

Аль ч ардчилсан улсын Үндсэн хууль нь төрийн эрх мэдлийг хуваарилах, харилцан хяналт тэнцэлтэй байхад зориулагдсан байдаг. Энгийнээр эрх мэдлийг баланслах онолд үндэслэгдэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч зөвхөн 1 удаа сонгогдож, нам бус байдлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх болсон тул дахин сонгогдох зорилгоор улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцдог сөрөг үзэгдэл байхгүй болсон. Иргэдийн зүгээс намын асуудлаар бус тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, бодлого, итгэл үнэмшлийг анхаарч сонголт хийх нь бодит байдалд илүү нийцнэ. Энгийнээр Ерөнхийлөгчийн сонгууль бол аль нэг намын сонгууль биш болсон. Төрийн өндөрлөгүүдийн ойлголцлын асуудал үндэсний язгуур эрх ашгийг түвшинд яригдахаас биш намын явцуу эрх ашгийг түвшинд яригдахгүй. 

Дүгнэлт

Монгол Улсын иргэн Та бид Ерөнхийлөгчийн сонгуульдаа аль болох өндөр ирц, идэвхитэй оролцсоны үр дүнд сонгогдсон нэр дэвшигчийн хүлээн зөвшөөрөгдөх легитим шинж нэмэгдэхийн зэрэгцээ урьд өмнө удаа дараа гарч байсан сонгуулийн насны иргэдийн дэмжлэгийг гүйцэд аваагүй гэх зэрэг санал шүүмжлэл буюу төрийн эсрэг анархизм гарахаас сэргийлж чадна. Товчхондоо иргэд сонгогч Та бүхнийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. Энэ бол бидний төр засгийн үйл хэрэгт оролцох хамгийн бодит боломж. 

Гадаадад буй сонгогчдын мэдээллээс үзэхэд хэдэн мянган километрийн цаанаас зөвхөн өөрийн ганц сонголтын төлөө цаг хугацаа, зардал мөнгө гарган ажлаа алдан байж иргэн хүнийхээ хувиар улс төрийн эрхээ эдэлж байгаа хэдэн арван жишээг харж болно. Харьцуулахад Монгол Улсын баруун, зүүн хамгийн алслагдсан аймгуудаас зөвхөн саналаа өгөөд буцахын төлөө Улаанбаатарт ирж байгаатай адилтгаж болно. Гэтэл сонгуулийн өдөр цалинтай амрааж, сонгуулийн хэсгийн хороод иргэдийнхээ хаяанд хүрч үйлчилж байхад Та бид Ерөнхийлөгчийн сонгуульдаа өөр өөрсдийн итгэл үнэмшлээр идэвхитэй оролцохгүй хойш суух нь зохистой гэж үү. 

Үргэлжлэл бий...

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 3 цаг 27 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 3 цаг 36 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 40 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 3 цаг 45 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 6 цаг 57 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 7 цаг 1 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 7 цаг 4 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 7 цаг 15 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 8 цаг 47 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 9 цаг 28 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 9 цаг 29 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 10 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 10 цаг 29 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ
Top