x

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэллээ

УИХ-ын 2020 оны Арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны Зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 1993 онд анх батлагдсан бөгөөд 2010 онд хуулийн шинэчилсэн найруулгыг баталсанаас хойш 2012, 2013, 2015, 2016, 2017, 2018, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.

Энэ удаагийн өөрчлөлтөөр нийт 60 гаруй төрлийн нэмэлт, өөрчлөлт оржээ. 

Тухайлбал:

-Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох болон цахим визний асуудлыг нарийвчлан тусгах мөн визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгасан. 

-Хуульд визийн ангиллыг хуулиар бус Засгийн газар тогтоох, ингэснээр визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх, нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. 

-Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулалтыг хуульд шинээр тусгаж, үүрэгжүүлсэн.

-Олон улсад болон тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн визийн төвийг ажиллуулах талаар хуульд нэмж тусгасан бөгөөд энэ нь гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг ойртуулах, гадаад улсад суугаа монгол иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг сайжруулах, хууль бус дундын зуучлалыг бууруулах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн визийн төвийг байгуулах, ажиллах журмыг Засгийн газар, байрлах улс, хотыг Гадаадын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж ажиллахаар хуульд тусгасан.

-Гадаад улс орнуудын жишгийг харгалзан холбогдох шаардлага хангасан гадаадын зарим орны жуулчлах зорилготой “зарим улсын харьяат иргэд” нь Монгол Улсын шаардлага хангасан аялал жуулчлалын байгууллагын (туроператор) шугамаар ирж буй тохиолдолд жуулчин ангиллын, 14 хүртэл хоногийн хугацаатай, нэг удаагийн визийг хилийн боомт дээр олгох зохицуулалт оруулсан.

-Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг “90 хоног” гэж заасан нь бусад улс орнуудтай харьцуулахад хэт богино бөгөөд энэ нь олон улс орноор дамжин аялал жуулчлал хийж байгаа болон аяллаа эртнээс төлөвлөдөг гадаадын иргэдийн хувьд улсын хилээр орж ирэхээс өмнө визийн хүчинтэй хугацаа дуусах зэрэг хүндрэл учруулдаг тул визийн хүчинтэй хугацааг олон улсын жишигт нийцүүлэн “90 хоног” гэснийг “150 хоног” болгон өөрчилсөн. Визийн хүчинтэй хугацаа нь визийн байх хугацаанаас ялгаатай ойлголт бөгөөд тухайн визийг авсан өдрөөс хойш хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа бөгөөд энэ хугацааны дотор улсын хилээр орсон байх бөгөөд Монгол Улсад байх хугацааг хөндөөгүй.

–Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын виз нь орох, гарах-орох, дамжин өнгөрөх зориулалттай байхаар заасан бөгөөд удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн Монгол Улсаас гарах бүрдээ дахин “гарах-орох” зориулалтын визийг авч байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй байсан бөгөөд Олон улсын иргэний агаарын тээврийн Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралтад гишүүн улс орнууд оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг “гарах-орох” виз олгохоос татгалзах талаар зөвлөмжийн хүрээнд “гарах-орох” гэсэн зориулалтын визийг халах зохицуулалтыг тусгасан.

-Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор бүртгүүлдэг байсныг өөрчилж хилийн боомтоор орж ирэхэд гадаадын иргэнийг биеийн давхцахгүй өгөгдлөөр бүртгэх, гадаадын иргэнийг орон байр, сууцаар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад цахимаар бүртгүүлдэг байхаар үүрэгжүүлж, оршин суугч гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгох зэрэг гадаадын иргэний бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэх талаарх зохицуулалтуудыг тусгалаа.

-Гадаадын иргэний асуудлаар үүрэг хүлээж буй төрийн байгууллагууд өөр өөр мэдээллийн сан ашиглах, харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа нь хангалттай хэмжээнд явагдаж чадахгүй байгаагаас Монгол Улсад орох эрхгүй этгээдэд хилийн чанадад суугаа ДТГ-ууд виз олгох, виз олгож болох этгээд мөн эсэхийг мэдэхийн тулд төрийн байгууллагуудын хооронд бичиг цаас солилцох замаар харилцаж байгаа нь зохих хүндрэл үүсгэж байгаа тул энэ талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийн нэгдсэн нэг сан ашиглах, уг санд мэдээлэл нийлүүлэх, солилцох, ашиглах талаарх зохицуулалт, мөн дээрх сангууд нь төрийн өмч байхаар хуульд тусгалаа. Ингэснээр гадаадын иргэдэд тавих хяналт сайжрахын зэрэгцээ, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа хурдан шуурхай, үр дүнтэй болох юм.

-Гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд албадан гаргахаас чөлөөлдөг байх, зөрчил гаргасан гадаадын иргэнийг гэр бүлийн болон хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, хүний наймааны хохирогч болсон болон эрүүл мэнд зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас албадан гаргахаас чөлөөлдөг байх зохицуулалтыг хуульд тусгалаа. 

-Нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн этгээдийг улсын хилээр оруулахгүй байх, дээрх өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах талаарх зохицуулалтыг тусгасан.

-Визийн нөхцөл уян хатан болж байгаатай холбоотойгоор үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдэд тавих хяналтыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүй зөвлөлийн 2178, 2396 дугаар тогтоолоор гишүүн орнуудад Зорчигчийн урьдчилсан мэдээллийг (API) хүлээн авах, анализ хийх, холбогдох төрийн болон олон улсын мэдээллийн санг бүрэн ашиглах, арилжааны агаарын тээвэр ашиглаж буй гадаадын террористуудын талаарх мэдээллийг олон улс хооронд солилцож байхаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор агаарын тээврийн зорчигчийн мэдээллийг урьдчилан хүлээн авч, төрийн эрх бүхий байгууллагууд мэдээлэл солилцон, анализ хийх замаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тогтолцооны эрх зүйн үндсийг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тусгалаа. 

-Хуулийн хамт дагалдан гарсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд Дипломат төлөөлөгчийн газраас гадаадын иргэн, харьяалалгүй хүнд үзүүлэх үйлчилгээний хураамжийг гадаад улсын мөнгөн тэмдэгтээр тооцох асуудлыг тусгасан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 20 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 58 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 4 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 31 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top