x

"Хүүхдийн парк"-ыг зориулалтын бусаар ашиглахыг хориглолоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар хүүхдийн асуудалтай холбоотой багц асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр тодорхой үүрэг, чиглэлүүдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн байна.

1. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркын эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох. Хэрвээ зориулалтын бусаар ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Хотын дарга Д.Сумъяабазарт даалгалаа. Тус газарт зөвхөн хүүхэд, залуучуудад зориулсан үйл ажиллагаа явуулах юм.

2. "Найрамдал" ОУ-ын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх үүргийг өглөө. Тус зуслангийн хувьд 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа. Тиймээс бүрэн засвар хийж, цаашдаа тухайн газар нутагт нь нэмж газар олгохгүй байх үүрэг чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Хотын захирагч Д.Сумъяабазар нарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг даалгавар болголоо. Мөн "Найрамдал-2" зуслан байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт тусгуулах ажлыг үүрэг, чиглэл болголоо. Өмнө нь тус зусланг Хөвсгөл аймагт байгуулах шийдвэр гарч байсан. Одоогоор зураг төслийн ажил үргэлжилж байгаа.

3. БЗД-ийн 4 дүгээр хороонд байрлах Жуковын талбайд аж ахуйн нэгжүүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн засаг дарга Д.Сумъябазарт даалгалаа.

4. Улаанбаатар хот дань амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газрыг барилга байгууламж, өргөтгөл барих гэх мэт бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт суулгах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Мөн ЭХЭМҮТ буюу Эх нялхаст бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэлийг өглөө.

5. Хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн. Үүний хүрээнд "Барбарууш кафе" гэх мэт хувийн хэвшилд очсон байгууламжуудыг анхын үүсгэн байгуулсан хүүхэд, залуучуудын зориулалтын чиглэлээр нь ашиглах, энэ тохиолдолд төр, хувийн хэвшлийг уриалах чиглэлийг өгчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 27 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 22 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 3 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 30 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top