x

Хот доторх аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургууль үргэлжилж байна

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуульд хамрагдаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2021 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, онолоор судалсан мэдлэгийг бататгаж, бодит байдалд тулгуурлан дадлага олгож, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор уг дадлага сургуулийг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Аврах ажиллагааны тухай ерөнхий ойлголт, удирдлага, зохион байгуулалт, Гамшиг ослын бүсэд тагнуул (тандалт) явуулах ажиллагаа, Өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулах /хийн дэр ажиллуулах, хураах, өндрөөс канал татаж нэрвэгдэгчийг буулгах, аврах хоолой ашиглах/, Нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааны үндэс, нүдээр харж ажиглах, сонсох, дуу чимээгээр, тусгай багаж ашиглан эрэн  хайх арга, нэрвэгдэгсдийг эрэлч нохойгоор эрэн хайх ажиллагаа, Нурангид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжүүлэх, нэрвэгдэгсдийг нурангийн дээрээс, доороос, хонгилоос гаргах ажиллагааны талаар дадлага хийнэ.

Мөн Цацраг идэвхт бохирдолтын үед эрэн хайх, аврах ажиллагаа, Химийн ослын голомтод нэрвэгдэгсдийг эрэн хайх, газар орныг хоргүйжүүлж, саармагжуулах ажиллагаа,  Авто тээврийн хэрэгслийн ослын үед аврах ажиллагаа зохион байгуулах, Давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэж аврах ажиллагаа зохион байгуулах, Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх /тархи, нуруу нугасны гэмтэл, мөчдийн хугарал, цус алдалт, даралттай боолт, универсал чиг тавих, вакум матраас ашиглаж нэрвэгдэгсдийг тээвэрлэх аргууд зэрэг сэдвийн хүрээнд явагдах юм.

Тус дадлага сургуульд Аврах ангийн 60 гаруй алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд Тавдугаар сарын 27-31-ний хооронд үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 30 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 21 цаг 59 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 0 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 5 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 32 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top