x

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлиг гаргалаа.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 800, Хоёрдугаар зэргийн одонг 9933 ээжид хүртээх юм. Үүнээс нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжийн “Эхийн алдар” одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд гардуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхчүүд ээ,

Монголын чимэг, эх ундарга болсон ээж нар аа,

Уламжлалынхаа дагуу Монголын төр олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдийнхээ энгэрт үр хүүхдүүдийнх нь баяр баясгалан, хүндлэл хайрынх нь илэрхийлэл болгон “Эхийн алдар” одонг өнөөдөр зүүж өглөө.

Эхийн ач, энэрэл хайрын талаар хэлмээр өчнөөн сайхан үгс байгааг товчилж, хүндлэл талархлын бэлгэдэл болгон энэ одонг олгодог юм шүү. “Эхийн алдар” одон бол Монголын төрөөс үеийн үед хүн амаа өсгөх, хүүхэд багачуудын жаргалант амьдралыг дэмжих бодлого тууштай баримталж байгааг илтгэх сайн уламжлал билээ. Эрүүл саруул өсөж, бойжиж байгаа хүүхэд бүрийн ард ээжийнх нь зүйрлэшгүй их хайр, хэзээ ч үл гомдоллох нөр их хөдөлмөр байдаг. Хүүхэд бүрийн жаргалтай инээдийн учиг шалтгаан нь ээж нь болдог. Монголын үрсийг эрүүл, аз жаргалтайгаар өсөн торниулахын төлөө гаргаж буй зүйрлэшгүй сайхан сэтгэл, зүтгэлийг тань үнэлэхгүй байж болохгүй биз ээ.

Энэ жил Эхийн алдар одон авах 10,843 ээж бий. Тэдний төлөөлөл болгож өнөөдөр 8 ээжид Нэгдүгээр зэргийн одонг, 32 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардууллаа.

Энд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн, 89 настай Санжавын Раднаа гуай хүрэлцэн ирсэн байна. Долоон хүүхэд төрүүлж, өсгөсөн С.Раднаа гуайдаа урт насалж, үр ач нарынхаа хайранд умбаж явахыг ерөөе.

Эгч дүүс 61, 54 настай Гончигжавын Нарантуяа, Гончигжавын Энхцэцэг нар өнөөдөр “Эхийн алдар” одонгоо гардан авч байна. Зургаан охин төрүүлэн өсгөж, хэвлийдээ шинэ үрээ тээж яваа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Цэнд-Аюушийн Баяржаргал, 28 жилийн зайтай хоёр удаа хоёр ихэр хүү төрүүлсэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны иргэн Вандангийн Нарантуяа нарыг онцлон дурдъя.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх үрсийн баярын уламжлал ёсоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүддээ “Эхийн алдар” одонг нь гардууллаа. Энэ бол төрөөс эх, хүүхдэд үзүүлж буй хүндэтгэл бөгөөд хүүхдийн олон цөөнөөс үл хамааран эх, хүүхэд хоёр Монгол төрийн нийгмийн бодлогын төвд байж, хүүхдийн хөгжил, хамгаалал, эхийн нийгмийн баталгаа, дэмжлэг тогтвортой, халамж анхаарал тасралтгүй байх ёстой гэж боддог.

Энд хүрэлцэн ирсэн болон Алдарт эхийн одонгоо гардаж авч байгаа бүх ээжүүддээ баяр хүргэж, Монголын нийт эхчүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол эхчүүдийн алдар бадартугай.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын үрс улам олон болох болтугай” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 30 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top